Монгол улсын өсвөр залуу насныхны хепатитийн С вирүсийн халдварын тархалтын судалгаа

Зохиогчид

  • Ш.Оюу-Эрдэнэ Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • М.Еркебулан Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • Х.Сэр-Од Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ц.Энх-Оюун Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • Н.Бира Анагаах Ухааны Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Р.Отгонбаяр Анагаах Ухааны Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Д.Даваалхам Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

ХСВ, Тархалт, Халдвар, Өсвөр үе

Хураангуй

Үндэслэл: Хепатитийн вирүсийн халдвар, тэдгээрийн алсын уршиг болох элэгний эст өмөнгийн өвчлөл, нас баралт нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн нийт хүн амын 71 сая орчим хүн буюу дэлхийн хүн амын 1% нь хепатитийн С вирүсийн (ХСВ) архаг халдвартай амьдарч байна. Манай улсын хувьд 2018 оны байдлаар С вирүст хепатитийн 93 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.3 ногдож байгаа нь өмнөх оны түвшингөөс буураагүй байна. Иймээс бид өсвөр залуу насныхны ХСВийн халдварын тархалтыг судлахаар зорилоо. Зорилго: Монгол улсын Монгол улсын 10-40 насны хүн амын ХСВ-ийн халдварын тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж 6883 хүнийг хамрууллаа.Судалгааны мэдээ материалыг тоон аргаар асуумж болон лабораторийн шинжилгээний аргыг ашигласан. Япон Улсын SYSMEX компанийн HISCL-5000 иммунологийн бүрэн автомат анализатор ашиглан АШУҮИС-ийн лабораторид хийж гүйцэтгэсэн. Судалгааны statistic боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан хийлээ. Үр дүн: Судалгаанд Монгол Улсын эдийн засаг газар зүйн 4 бүсийн 8 аймаг, 26 сум, Улаанбаатар хотын 1040 насны нийт 6883 хүн хамрагдлаа. Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудын дунд ХСВ-ийн халдварын тархалт 4.2% байсан ба эрэгтэйчүүдэд 4.3%, эмэгтэйчүүдэд 4.1%(p=0.657) байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсөх хандлагатай байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байгаа бөгөөд 4.1-5.6% нь ХСВ-ийн халдвартай (p=0.091) байлаа. Дүгнэлт: Монгол Улсын өсвөр насныхан, залуучуудад ХСВ-ийн халдвар 4.2% тодорхойлогдлоо. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь нас нэмэгдэх тутам статистик үнэн магадлалтайгаар өсч байна. ХСВ-ийн халдвартай хүмүүсийн эзлэх хувь Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө суманд ойролцоо байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Оюу-Эрдэнэ, М.Еркебулан, Х.Сэр-Од, Ц.Энх-Оюун, Н.Бира, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл