Монгол улс дахь элэгний анхдагч өмөнгийн эрсдэлт хүчин зүйлсийн тохиолдол-хяналтын судалгаа

Зохиогчид

  • Г.Үнэнбат Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Жулианна С. Хсинг Стэнфордын Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль,Хавдрын Урьдчилан сэргийлэлэх Төв Зохиогч
  • А.Ерболат Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Б.Мөнхдэлгэр Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Б.Бямбадаш Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • П.Батчулуун Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • З.Урангоо Лабораторын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Б.Энхзаяа Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Б.Өлзийсайхан Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Д.Даваалхам Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Минди Н.Гуен Стэнфордын Их Сургууль Анагаах ухааны төв, Элэг судлал, Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо судлалын тэнхим , Стэнфордын Анагаах ухааны сургууль, Стэнфордын Хавдар Судлалын Институт Зохиогч
  • Саммер Хан Стэнфордын Анагаах ухааны сургууль, Стэнфордын Хавдар Судлалын Институт , Стэнфордын Анагаах ухааны Сургууль, Анагаах Ухааны Тэнхим, Тоон шинжлэх ухааны нэгж , Стэнфордын Анагаах ухааны их сургууль, Мэдрэлийн мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Мөнхбат Эрдмийн сургуулийн Эрдмийн сургалтын тэнхим, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Анн В. Хсинг Стэнфордын Анагаах ухааны сургууль, Стэнфордын Хавдар Судлалын Институт , Стэнфордын Анагаах Ухааны Сургууль, Стэнфордын Урьдчилан сэргийлэлт, судалгаа шинжилгээний төв Зохиогч
  • Ж.Чинбүрэн Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасаг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хот Зохиогч
  • Д.Ангармөрөн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хепатит В вирүс, Хепатит С вирүс, Хепатит D вирүс, Элэгний хорт хавдар

Хураангуй

Үндэслэл: Монгол улс дэлхий дээр элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-ийн тохиолдлын тоо, хепатит В болон С вирүсийн тархалтаар тэргүүлдэг. Зорилго: Монгол улс дахь элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг илрүүлэхийг зорилоо. Арга зүй: 2015-2018 онд Хавдар Судлалын Үндэсний Төвд ЭАӨ шинээр оношлогдсон 249 өвчтөнийг тохиолдлын, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 249 хүнийг сонгон авсан. Хүн амзүйн мэдээлэл, архи, тамхи, согтууруулах ундааны хэрэглээ, жимс ногоо, хооллолтын байдал, урьд өвчилсөн өвчний түүх, ЭАӨ-ийн удмын өгүүлэмж зэргийг хувьчлан ярилцлага хийж цуглуулсан. Хепатит В, С, D вирүсийн халдварыг илрүүлэхдээ цуснаас дээж цуглуулж, серомеркеруудыг шинжилсэн. Олон хүчин зүйлийн логистик регрессийн аргыг ашиглан дан ба олон хавсарсан хүчин зүйлүүдийг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын 93.3% нь хепатит В эсвэл С вирүсийн халдвартай байсан бол хяналтын бүлэгт 41% нь уг вирүст хепатитын халдвартай байв (P<0.001). Мөн тохиолдлын бүлгийн 61.3% нь хепатит С вирүсийн, 39% нь хепатит В вирүсийн хавсарсан халдвартай байна. Түүнчлэн тохиолдлын бүлгийн 56% нь хепатит В вирүсийн халдвартайгаас 81% нь хепатит D вирүсийн хавсарсан халдвартай байлаа (P<0.001). Хепатит B, D вирүсийн хавсарсан халдвартай тохиолдлын бүлгийг хепатит В, С вирүсийн халдваргүй хяналтын бүлэгтэй харьцуулахад ЭАӨ үүсэх эрсдэл хамгийн өндөр (OR= 217.95, 95% CI 68.1-880.3, P<0.001) байсан бөгөөд хепатит В, С, D вирүсийн хавсарсан халдвар (OR=56.1, 95% CI 18.8-201.4, P<0.001), харин хепатит В вирүс болон С вирүсийн дан халдвар нь (OR=15.5 ба 6.4) эрсдэлтэй байлаа. Тамхи татдаг байх нь 4.4 дахин их эрсдэлтэй (OR=4.4, 95% CI 1.90-10.6, P<0.001), долоо хоногт 11-20 нэгж хүнсний ногоо тогтмол хэрэглэх нь эрсдэлийг 65%иар бууруулж байв (OR=0.35, 95% CI0.12-0.99, P<0.001). Дүгнэлт: Элэгний анхдагч өмөнд вирүст хепатитын халдвар, тамхины хэрэглээ, боловсролын түвшин доогуур байх, хүнсний ногоо бага хэрэглэх, удамшил зэрэг нь гол эрсдэлт хүчин зүйлүүд байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам, Д.Ангармөрөн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол