Монгол саримс (Allium sativum L) - ны хандны ходоодны шархлааны эмгэг загварт үзүүлэх нөлөө болон антиоксидант идэвх
Түлхүүр үг:
Allium sativum L, Ходоодны шархлаа, Саримсны хандХураангуй
Энэхүү судалгааны ажлаар Монгол саримсны хандны ходоодны шархлаанд үзүүлэх нөлөө болон антиоксидант идэвхийг судлахыг зорилоо. Саримсны дээжийг 70%-ийн этилийн спиртэнд хандалж, хөлдөөн хатаах аргаар хуурай ханд гарган авсан. Туршилтын амьтанд ходоодны шархлааны ацетатын эмгэг загвар үүсгэв. Антиоксидант идэвхийг 2,2-дифенил-1-пикрилгидразил (DPPH) радикалыг саармагжуулах аргаар тодорхойлов. Судалгаанд Вистар үүлдрийн 36 толгой харх авч сөрөг хяналт, омепразол 20 мг/кг, саримсны ханд 250 мг/кг, 500 мг/кг гэсэн 4 бүлэг болгов. Туршилтын 7,14 болон 21 дэх хоногуудад ходоодны эдийн дээж авч шархлааны нөхөн төлжилтийг тодорхойлов. Судалгаанд авсан саримсны хандны хоёр тун нь 7 болон 14 дэх хоногт ходоодны шархлааны эдгэрэлтэнд нөлөө үзүүлсэн бөгөөд 21 хоногийн дараа ходоодны хучуур эсүүд нь шинэ залуу эсүүдээр нөхөн төлжигдөж шархлаа бүрэн эдгэрсэн. Саримсны хандны 1000 мкг/мл тун нь хамгийн өндөр буюу 74.8±0.02%-ийн антиоксидант идэвх үзүүлсэн. Монгол саримсны ханд нь ходоодны шархлааны эдгэрэлтийг сайжруулж, нөхөн төлжилтийг дэмжих үйлдэл үзүүлэхээс гадна антиоксидант идэвхтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Адилзаяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
