Зүрхний титэм судасны дутагдлын үед эсийн гэмтлийг тодорхойлох зарим үзүүлэлтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Сиалын хүчил, Апоптоз, Антиоксидант, Фенолт нэгдэлХураангуй
Дэлхий нийтэд зүрхний ишеми өвчин ихсэх хандлагатай байна. Уламжлалт Анагаах Ухааны стратегийн зорилтын хүрээнд ургамлын гаралтай шинэ эмийг бүтээх суурь судалгааны аргачлал боловсруулахын тулд туршилтын амьтанд зүрхний титэм судасны дутагдлын эмгэг загварыг хүрээнд Вистар үүлдрийн 200-250±20 гр жинтэй, эрүүл цагаан харханд А.Х.Коган, М.Амбага (1979) нарын аргачлалаар үүсгэж, зүрхний эсийн үйл ажиллагааны алдагдал болон үхжил, сөнөрөлийг харуулах уураг, ферментүүд ийлдэсний орчинд ихсэх нь зүрхний эмгэг загвар үүсгэсэнг харуулж байсан. Сиалын хүчлийн агууламжийг цусан орчинд тодорхойлох нь артрит, полиартрит, ревматоидын артрит болон цусны бичил эргэлтийн алдагдал, ишеми, гипоксийн үед эсийн мембраны бүрэн бүтэн байдал, үрэвслийн идэвхжлийг харуулдаг оношлогооны ач холбогдолтой тестэд багтдаг. Харин бидний хийсэн судалгаагаар Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр ийлдэсний орчинд агуулагдах сиалын хүчлийг туршилтын хоногуудад 17%-34.3%-иар (р≤0.05) бууруулж байсан нь мeмбраны бүтцийн хэсгүүд алдагдахаас сэргийлдэг, түүний энэ үйлдэл нь бэлдмэлийн найрлагад агуулагдах флавоноид, фeнолт нэгдлийн антиоксидант идэвхиэр нөхцөлдөж болох нь тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Амбага
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
