Зонхилон тохиолдох эмгэгүүдийн эрэмбэлэн ангилалтын үр дүнгийн харьцуулсан судалгаа
Түлхүүр үг:
Яаралтай тусламжын тасаг АШУҮИС, АУС АШУҮИС, НЭМС, Утас: 88065089Хураангуй
Яаралтай тусламжийн үйлчилгээнд амь насанд учирч буй эрсдэл өндөртэй үйлчлүүлэгчид үзүүлэх тусламжийн эрэмбэлэн ангилалтыг цаг мөч алдалгүйгээр зөв дэс дараалалтайгаар үзүүлэх нь тухайн хүний амь нас болоод эрүүл мэндэд нэн чухал Бид энэхүү судалгаагаар 2 аргуудыг үр дүнг харьцуулан судлах, өөрийн орны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн өдөр тутмын үйл ажиллагаанд амь тэнссэн тохиолдлыг цаг хугацаа алдалгүй илрүүлэх хийгээд амь насыг нь аврах, амин үйлийг зүгшрүүлэх тусламжийг хүртээмжтэй, чанартай хүргэх асуудлыг илүү үр дүнтэй зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн зонхилон тохиолдох эмгэгүүдийг тодорхойлохдоо дескриптив судалгааны загвар ашиглан судалгааны ажлын тоон мэдээллийг 2020 оны 1 сараас 2020 оны 4 сарын хооронд Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 1376 үйлчлүүлэгчдийн хүн амзүйн болон яаралтай тусламжийн хуудасны мэдээллүүдийг ашиглан хийж гүйцэтгэв. Дүгнэлт: Зонхилон тохиолдох эмгэгүүдийг эрэмбэлэхэд тохиолдлуудыг “Эмнэлгийн яаралтай тусламжийн эрэмбэлэлт”-н дагуу ангилахад улаан 13(1.3%), шар 157(11.4%), ногоон 1189(86.41%), цагаан 13(0.94%) гэж харин эрт сэрэмжлүүлэлтийн үнэлгээгээр үнэлсэн улаан 13(0.94%), шар 43(3.13%), ногоон 199(14.46%), цагаан 1121(81.47%) үнэлгээгээр эрэмбэлэгдэж байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн эрэмбэлэлт болон эрт сэрэмжлүүлэлтийн үнэлгээг нь оновчтой шийдвэрлэж чадахгүй хугацааны хувьд зөрүүтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ж.Уламсайхан, М.Эркебулан, Л.Ганболд, Д.Ангармөрөн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
