Захын цусны улаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийг жирэмсний тээлтийн хугацаатай харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Улаан эсийн эзэлхүүн, Нэг улаан эсэд ноогдох гемоглобин, Улаан эс дэх гемоглобины концентрац, Гемоглобин, ГематокритХураангуй
Жирэмсэн үед хөгжиж буй ургийн хэрэгцээг хангахад олон тооны физиологийн өөрчлөлтүүд гардаг бөгөөд энэ нь цусны үзүүлэлтүүдэд шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг. Тиймээс энэхүү өөрчлөлтийг физиологийн эсвэл эмгэгийн шалтгаанаас үүдэлтэй эсэхийг ялгахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийн захын цусны улаан эс, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг илрүүлэх үндсэн шаардлага гардаг. Арга аргачлал: Ретроспектив чиглэлд аналитик судалгааны загвараар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт жирэмсний хяналтанд байгаа 400 эмэгтэйн жирэмсний хяналтын карт, бүрдүүлсэн шинжилгээнд үнэлгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 16-45 насны 400 жирэмсэн эмэгтэй хамрагдсан ба дундаж нас нь 29.4±6.3 байв. Улаан эс жирэмсний эхний гурван сард дундаж нь 4.41x1012/л, дунд гурван сард 3.97x1012/л, сүүлийн гурван сард 3.98x1012/л байв. Дүгнэлт: Улаан эс, гемоглобин болон гематокрит жирэмсний эхний гурван сард буурч, дунд гурван сард хамгийн доод хэмжээндээ хүрч байна. Жирэмсний тээлтийн хугацаанд гемоглобин болон гематокритын хэмжээний хооронд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсан ба энэ нь улаан эстэй харилцан хамааралтай байна (P<0.001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
