Жирэмсэн эхчүүдэд цус багадалт үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
Түлхүүр үг:
Эх барихын ужиг дурдатгал, Эрхтэн тогтолцооны эмгэг, Гемоглобины хэмжээХураангуй
Үндэслэл: Нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 41.8%-д цус багадалт тохиолдож байна. Жирэмсэн эмэгтэй цус багадалттай байх нь зулбалт, дутуу төрөлт, ихэс ховхролт болон бага жинтэй ураг төрөх зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг. Жирэмсний цус багадалтыг үүсгэж буй шалтгааныг илрүүлэх, сэргийлэх, эмчилгээний үр дүнгийн талаар хийсэн судалгаа хангалтгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Жирэмсэн эхчүүдийн цус багадалтад хүргэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг судлах. Арга аргачлал: Эмнэлзүйд суурилсан агшингийн энэхүү судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт жирэмсний хяналтанд байсан 411 эмэгтэйг хамруулж, цус багадалтыг илрүүлэн, шалтгаан болон эрсдлийг тооцооллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэчүүдийн 28.22%-д цус багадалт илэрсэн. Жирэмсэн эхийн биеийн жингийн индекс бага байх (R2=0.02, P утга=0.044), жирэмсний хугацаа ихсэх тусам гемоглобины хэмжээ буурч байна (R2=0.07, P утга=0.00). Жирэмсэн эх архаг, суурь өвчинтэй байх нь цус багадалтад хүргэх эрсдлийг 8 дахин ихэсгэж байна (RR=8.02, p=0.000). Дүгнэлт: Жирэмсэн эхийн биеийн жингийн индекс бага, жирэмсний хугацаа ихсэх тусам цус багадалт үүсэх эрсдэл болдог(р=0.000) ба хүнсэндээ ногоон өнгийн ногоо хэрэглэх (р=0.000), малын гаралтай мах хэрэглэх нь цус багадалтаас сэргийлдэг байна. (p=0.04)
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
