БЗД-ийн ӨЭМТ-үүдийн хөдөлгөөнт хүн амд үзүүлж байгаа дархлаажуулалт ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхан шатны бичиг баримтын хөтлөлтийн байдал
Түлхүүр үг:
Immunization, coverage, immunization program, vaccinationХураангуй
Үндэслэл: Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл их, хөдөө орон БЗД нутгаас ирэх болон хот доторх шилжилт хөдөлгөөн их, бүртгэл мэдээлэл Дархлаажуулалт хангалтгүй байгаагаас дархлаажуулалтын бодит хамралт тодорхойгүй, Бодлого бүртгэлгүй болон хөдөлгөөнт хүн амын хамралтын мэдээлэл хангалтгүй Маягт байдаг. Баянзүрх дүүрэг (БЗД) нь хамгийн их хүн амтай, тэр дундаа хөдөлгөөнт хүн амын тоо өндөр дүүргийн нэг байдаг. Зорилго: БЗД-ийн хөдөлгөөнт хүн амын дархлаажуулалт, эрүүл мэндийн тусламжтай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн зохицуулалт, уялдаа холбоо, хэрэгжилтийг судлахад судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгааг агшингийн аргаар хийсэн. Нийслэлийн БЗД-ийн 28 хорооны өрхийн эрүүл мэндийн (ӨЭМТ)-ийн дарга, эмч сувилагч нарыг судалгаанд хамруулсан. БЗД-ийн 28 хорооны ӨЭМТ-д дархлаажуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөлтийн судалгааг баримтын судалгааны болон ажиглалтын судалгааны хуудсаар нийт 14 маягтад хийлээ. Судалгааны боловсруулалтыг SPSS-25 программ дээр хийлээ. Үр дүн: Судалгаанд БЗД-ийн нийт 28 ӨЭМТ-ийн 119 их эмч, 116 сувилагч үүнээс 27 вакцинатор, 22 нийгмийн ажилтан оролцсон. Дархлаажуулалтын үйл ажиллагаанд өдрийн ажлын цагийн 50 хувиас илүүг зарцуулан оролцдог гэж нийгмийн ажилтаны 9.1%(2) нь хариулсан бол өрхийн сувилагч нарын 19.1%(17), вакцинатор сувилагч нарын 96.3%(26) нь хариулсан байна. Өрхийн эрүүл мэндийн төвд хөтлөгдөж буй нийт 20 анхан шатны маягтыг үнэлэхэд хамгийн сайн хөтлөгдөж байгаа маягт нь жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэл буюу АМ-14 маягтийг 100% хөтөлдөг бол хамгийн бага хувьтай хөтлөгдөж байгаа маягт нь дархлаажуулалтын сарын хамралтын мэдээ буюу 450 тоот тушаалд заасны дагуу ЭМТ 301 маягтийг 17(59.3%) ӨЭМТ хөтлөж байна. Дүгнэлт: Вакцинатор сувилагч нарын 96.3% нь дархлаажуулалтын үйл ажиллагаанд өдрийн ажлын цагийн 50 хувиас илүүг зарцуулан оролцдог. БЗД-ийн ӨЭМТ-үүдийн хөдөлгөөнт хүн амд үзүүлж байгаа дархлаажуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхан шатны бичиг баримтын хөтлөлтийг үнэлэхэд жирэмсний хяналт, төрсний дараах эх, хүүхдийн маягтын хөтлөлт 85-аас дээш хувьтай байна. Судалгаанд хамрагдсан дархлаажуулалтын нэгжүүд 100% зориулалтын мөсөн ханатай вакцин хадгалах хөргөгчөөр хангагдсан, товлолын вакцины нөөц, вакцин зөөврийн сав хангалттай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Оюу-Эрдэнэ, Д.Даваалхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
