ХДХВ-ийн халдвартай өвчтөнд үүссэн Капошийн сарком: эмнэлзүйн тохиодол
Түлхүүр үг:
ХДХВ Капошийн сарком Лимфосарком, Ретровирусийн эсрэг эмчилгээ CD4 эс Хавсарсан хавдарХураангуй
Удиртгал: Монгол Улсад хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар анх 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2025 оны байдлаар нийт 427 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр ХДХВ-ийн тархалт харьцангуй бага хэвээр байгаа боловч дархлаа дарангуйлагдсантай холбоотой дагалдах халдварууд болон хавдрууд, тэр дундаа Капошийн сарком (КС) цөөн тохиолдлоор бүртгэгдсээр байна. Тохиолдлын танилцуулга: Монгол Улсад Капошийн саркомын нийт 3 тохиолдол (2003, 2010, 2018 онуудад) бүртгэгдсэн бөгөөд үүнээс 2 нь нас барж, 1 тохиолдол нь одоог хүртэл эмчилгээ, хяналтад амьдарч байна. Энэхүү судалгаанд амьд байгаа нэг тохиолдлыг сонгон авч, эмнэлзүйн онцлог, оношилгоо, эмчилгээний явц болон үр дүнг тодорхойлох замаар ретровирусийн эсрэг эмчилгээ болон хавсарсан эмчилгээний ач холбогдлыг харуулахыг зорьсон. Тухайн өвчтөнд ретровирусийн эсрэг эмчилгээ болон хими эмчилгээг хавсран хэрэглэсний үр дүнд дархлааны үзүүлэлт сайжирч, CD4 эсийн тоо нэмэгдэн, хавдрын шинж тэмдгүүд буурсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Индра
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
