Бөглөрөлтөд азооспермитэй эрэгтэйчүүдийн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Эр бэлгийн эс, Эд судлалын шинжилгээ, Джонсоны шалгуур, PESA, TESE, ICSIХураангуй
Үндэслэл: Бөглөрөлтөд азооспермийн үед төмсгийн сперматогенез хэвийн хадгалагддаг бөгөөд мэс ажилбарын тусламжтай эр бэлгийн эсийг ялган авч, үр тогтоолтод ашиглах боломжтой. Арга, аргачлал: Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвд үрийн шингэний шинжилгээ, ийлдэсний бэлгийн даавруудын төвшин, Джонсоны шалгуураар бөглөрөлтөд азоосперми оношлогдож, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн 23 хосыг хамруулсан. Үр дүн: Джонсоны оноо болон төмсгийн дайврын шингэн хооронд шууд хамаарал (r=0.48, p<0.05) байсан бол уг оноо ба нийт эр бэлгийн эс хооронд шууд хамааралтай (r=0.44, p<0.05) байгаа нь ажиглагдсан. Фолликул сэдээгч дааврын агууламж нь Джонсоны оноотой статистик ач холбогдол бүхий сөрөг хамааралтай байлаа (r=-0.53, p<0.05). Джонсоны оноо дунд ба сайн бүлэг нь нийт тохиолдлын 82.6%-ийг эзэлсэн ба хяналтын бүлэгтэй харьцуулахад үр тогтолт, бластоцистын төвшин ялгаагүй байсан. Джонсоны оноо муу бүлэг хяналтын бүлэгтэй харьцуулахад үр тогтохгүй байх эрсдэл OR=10.3 байлаа (p<0.001). Дүгнэлт: 1. Бөглөрөлтөд азооспермитэй эрэгтэйчүүдийн төмсгийн сперматогенезийг Джонсоны шалгуураар үнэлж чадсан бөгөөд дийлэнх тохиолдолд (82.6%) сперматогенез хэвийн хадгалагддаг болох нь ажиглагдлаа. 2. Джонсоны оноо дунд болон сайн бүлгүүдийн үр тогтох, бластоцист үүсэх төвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай үр дүн ажиглагдсангүй. Энэ нь бөглөрөлтөд азооспермитэй эрэгтэйчүүдээс эр бэлгийн эс ялган авсан тохиолдолд нормозоосперми бүхий эрэгтэйчүүдтэй ижил үр дүн үзүүлэх боломжтойг илтгэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Саямаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
