Эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нүклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйн явцыг судалсан дүн

Зохиогчид

  • С.Анхбаяр Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Ц.Наранзул Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Г.Цогзолмаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Н.Баясгалан Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Г.Сарангуа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Ч.Хишигмөнх Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • М.Ууганчимэг Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Б.Ганцоож Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Ч.Хүрэлбаатар Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Б.Дармаа Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • Л.Баттөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв Зохиогч
  • С.Ариунтөгс Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Л.Энхсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • П.Нямдаваа Монголын Анагаах Ухааны Академи Зохиогч

Түлхүүр үг:

SARS-CoV-2, өвөрмөц дархлаа, компьютерт томограф, сүүн шилний шинж

Хураангуй

КОВИД-19 цар тахлын хүрээ, SARS-CoV-2 вирусээр сэдээгдсэн амьсгалын замын цочмог хамшинжийн хүндрэлийн зэргийг тооцоолоход одоогийн мэдээлэл хангалттай нотолгоо өгч хараахан чадахгүй байна. Бид энэ судалгаагаар Монгол улсад уг цартахал анх голомтлон гарах үед бүртгэгдсэн 32 тохиолдлыг хамруулан амьсгалын дээд замд вирусийн ачаалал, цусанд вирусийн эсрэг өвөрмөц дархлааны хариу урвал (IgG болон IgM үүсэлт), уушгинд үүссэн өөрчлөлтийг эмнэлзүйн хүндхүндэвтэр болон хөнгөн 2 бүлэгт харьцуулан судаллаа. Судалгаагаар амьсгалын дээд замд вирусийн ачаалал SARS-CoV-2 халдварын дараах дөрвөн долоо хоногийн турш илэрч, цаашид Бх-ПГУ-ын шинжилгээнд “сөрөг” хариу гарсан бол IgG-гийн таньц вирусийн ачаалалтай урвуу хамааралтайгаар хоёр дахь долоо хоногт өсч цаашид тогворжсон. Харин IgM 2-3 дахь долоо хоногт үүсч цаашид буурсан. Хүнд-хүндэвтэр болон хөнгөн бүлгийг харьцуулахад IgG үүсэлт нь хүнд-хүндэвтэр өвчтөнд 10 дахь хоногоос эхлэн огцом өсөх хандлага ажиглагдсан бол хөнгөн өвчтөнд IgM-ийн таньц сул илэрлээ. Хүнд-хүндэвтэр бүлгийн өвчтөнүүдийн КТГын зургийг хөнгөн өвчтөнтэй харьцуулахад хүнд хэлбэрийн үед уушгины нэвчдэст өөрчлөлтүүд илэрч дэлбэнцрүүдийн агааржилт буурсан. Энэхүү судалгаа нь КОВИД-19 халдварын оношилогоо, өвчний үе шат, эдгэрэлтийг үнэлэх шалгуурт чухал ач холбогдолтой юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Цогзолмаа, Л.Энхсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл