“Хөдөлмөр засал” хөтөлбөрийн чанар хүртээмжийн үнэлгээ
Түлхүүр үг:
Хөтөлбөрийн үнэлгээ, Хөдөлмөр засал, Хөдөлмөр засалч, нөхцөл байдал, орц, явц, гарцХураангуй
Сэргээн засах салбарын нэн чухал, эрэлттэй байгаа мэргэжилтэн бол хөдөлмөр засалч юм. Мэргэжилтэн бэлтгэж буй хөтөлбөрт үнэлгээ хийх нь сургалтын хөтөлбөрөө хэрхэн сайжруулах талаар хөтөлбөрөөс авч байгаа мэдээлэл бөгөөд оюутан, төгсөгч, багш нар болон бусад оролцогч талуудын хөтөлбөрийн тухай үнэлгээ, санал хүсэлт нь хөтөлбөрийн чанарыг сайжруулахтай холбоотой байдаг. Судалгааны зорилго: “Хөдөлмөр засалч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөөр суралцаж буй оюутан болон төгсөгчид хөдөлмөр заслын сургалтын хөтөлбөрийн чанар хүртээмжийг хэрхэн үнэлж буйг тодорхойлох. Агшингийн судалгааны загварыг ашиглаж тоон судалгааны аргаар хийсэн ба судалгаанд тус хөтөлбөрийн 34 оюутан, 19 хөдөлмөр засалч, нийт 53 хүн хамрагдсан. Судалгааг хөтөлбөрийн үнэлгээний батлагдсан загвар болох CIPP-г ашигласан бөгөөд асуумжийн дүнг дүрслэх болон дүгнэх статистикийн аргаар боловсруулав. Судалгаанд оролцогчдын өгсөн дүгнэлтийг асуумжийн 4 бүлгээр задалж үзвэл сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал 4.04±0.6, сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин 2.96±0.79; сургалтын үйл явц 4.07±0.59, сургалтын үр дүн 4.08±0.66 байсан ба эдгээр үзүүлэлтүүдийг суралцагчдын дамжаа тус бүрээр харьцуулахад үнэн магадлал бүхий ялгаа харагдахгүй байна (p>0.01). Пирсоны корреляцын аргаар үзэхэд сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал нь жил ирэх тусам дээшилж байгаа буюу хүчтэй эерэг хамааралтай (r=0.95) байдал ажиглагдлаа. Сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал нь жил ирэх тусам сайжирч байна. “Хөдөлмөр засалч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааны нөхцөл байдал, сургалтын үйл явц, сургалтын үр дүнг суралцагчид хангалттай сайн гэж үзсэн хэдий ч сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, орчин нь шаардлага бүрэн хангахгүй байна гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Булганчимэг, Б.Оюунгоо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
