Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд соронзон идэвхит эс ялгах технологи ашигласан үр дүн

Зохиогчид

  • Э.Одхүү “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв , АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • Ч.Оргилболд “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Г.Ариунаа “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Х.Дөлгөөн “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Т.Тэлмэн “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Н.Баасандамба “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • О.Зэсэмдорж “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв , АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • Э.Будзаяа “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Л.Үнэнцацрал “RMC” Үр шилжүүлэн суулгах үндэсний төв Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч
  • М.Мөнхзол АШУҮИС, Био-Анагаахын сургууль Зохиогч

Түлхүүр үг:

астенотератозоосперми, ДНХ фрагментаци, эрэгтэй үргүйдэл

Хураангуй

Өндгөн эсийн цитоплазмд сперматазоидыг тарих арга нь эрэгтэй шалтгаант үргүйдлийн эмчилгээний алтан стандарт хэмээн тооцогддог. Үрийн шингэнээс соронзон идэвхит эс ялгах технологи ашиглан, эр бэлгийн эс ялгаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглан, үр дүнг харьцуулан судлах зорилгоор энэхүү судалгааг хийлээ. “RMC” Үр шилжүүлэн суулгах төвд 2018-2020 онд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд хамрагдсан 106 үйлчлүүлэгчийг хамрууллаа. Судалгаанд ороцогчдыг хяналтын, эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй (олигоастенотератозоосперми OATS), эрэгтэй шалтгаант үргүйдэлтэй+MACS хийсэн (OATS+MACS) хэмээн 3 бүлэгт хувааж, үр дүнг тооцлоо. Өндгөвчийг “Зөөлөн сэдээх аргачлал”-аар сэдээж, 22G (Kitazato, Japan) зүү ашиглан, өндгөн эсийг соруулсан. Хяналтын болон OATS бүлгийн үрийн шингэнийг угааж цэвэрлэн үр тогтоолт хийсэн бол OAST+ACS бүлэгт үрийн шингэнээс соронзон идэвхит эс ялгах (Annexin V kit, Miltenyi Biotech, Germany) аргаар, ДНХ фрагментаци үүсээгүй эр бэлгийн эсийг ялгасан. Микроскопийн хяналтанд (Nikon Eclipse Ts2 ) өндгөн эсэд ICSI-Injection (TPC, Australia) ашиглан, эр бэлгийн эс тарьж үр тогтоон, үр хөврөлийн хөгжлийг үнэлж, үр дүнг харьцуулан судалсан. Судалгаанд хамрагдагсдыг 3 бүлэгт хувааж (OATS n=39, OATS_MASC n=29, хяналт n=38), нийт 404 өндгөн эсэд тарих аргаар үр тогтоолт хийж, үр дүнг харьцуулан тооцов. Үр тогтолтыг тооцоход OAST бүлэгт 72.3%, бластоцист үүсэлт 48.9% байсан. Харин OATS+MACS бүлэгт үр тогтолт 77.9%, бластоцист үүсэлт 58.5% байгаа нь MACS аргаар эс ялган, үр тогтоох нь үр дүнг 9.64%-иар нэмэгдүүлж, хяналтын бүлэгтэй (үр тогтолт 82.9%, бластоцист үүсэлт 64.7%) ойролцоо байна. Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн ДНХ фрагментацийг MACS аргаар ялгаж, үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах нь эмчилгээний үр дүнг (9.64%, p<0.01) нэмэгдүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Зэсэмдорж, Г.Батбаатар, М.Мөнхзол

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл