Fitz-Hugh-Curtis хамшинж оношлогдсон тохиолдол
Түлхүүр үг:
Хламидийн халдвар, Хүндрэл, Элэгний бүрхүүл хальсны үрэвсэлХураангуй
Удиртгал: Fitz-Hugh-Curtis хамшинж нь ихэвчлэн Chlamydia trachomatis-ийн шалтгаантай үүсэж, бага аарцгийн эрхтэний үрэвсэл, элэгний бүрхүүл хальсны үрэвсэл (перигепатит)-тэй хавсран илэрдэг, ховор тохиолдох эмгэг ба эмнэлзүйн хувьд ялган оношлох, эрт илрүүлэх шаардлагатай байдаг. Эмнэлзүйн тохиолдол: Өмнө нь далд хэлбэрийн тэмбүү өвчин оношлогдож, эмчлэгдэж байсан 17 настай охинд хэвлийн доод хэсгийн даамжирсан өвдөлт илэрч, улмаар яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэж, КТГ-ийн шинжилгээнд Fitz-Hugh-Curtis хамшинж оношилогдож эмчлэгдсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Яаралтай тусламж шаардлагатай ирж буй хэвлийн баруун дээд хэсэгт хүчтэй өвдөлттэй, хэт авиан шинжилгээнд цөсний хүүдийн өөрчлөлтгүй, хэвлий, бага аарцгийн хөндийн гялтангийн үрэвсэл илэрсэн бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдэд Fitz-Hugh-Curtis хамшинжийг сэжиглэх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд хэвлийн КТГ шинжилгээ оношилгооны чухал ач холбогдолтой бөгөөд артерийн үеийг оролцуулан динамик үе шаттай КТГ хийх нь оношлогооны үр дүнг сайжруулах талтай.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Бат-Өлзий, Д.Шинэбилэг, В.Нямцэнгэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
