Увдисын нэмсэн арга бүтээл дахь халдварт хижиг өвчний жор найрлагыг судалсан нь

Зохиогчид

  • Б.Алтанзул Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Б.Цогт Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ч.Батнайрамдал Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Увдисын нэмсэн арга, халдварт хижиг, эмийн жор

Хураангуй

Монгол анагаах ухааны түүх эх зохиолын үндсэн чиглэл бол хүн зоноос өвчин эмгэгтэй тэмцэж ирсэн гол тулгуур, ойлголтууд хөгжлийн жам ёс үе шат эмч эрдэмтдийн зохиол бүтээлийг судлах асуудал юм. Үүний томоохон төлөөлөгч болох Ютиг Ёндонгомбо VIII зуунд Төвөд хэлээр бичигдсэн “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д халдварт хижгийг шалтгаан нөхцөл, мөн чанар, нэр, ялгал, шинж, засах арга зэрэг зургаан зүйлээр үзүүлж, халдварт хижиг (онгорил), бодо, гэдэсний хатгалга, сахуу боом, дагшуур (томуу) хижиг зэрэг таван зүйлээр тэмдэглэж, Дэсрид Санжаажамцын “Увдисын үндэсний нэмсэн арга”-д хижиг дөрвөн зүйл ба нян хижиг арван найм зүйл лугаа нэмсэнээр хорин хоёр буй гэж, хижиг халдварлах зам, эх сурвалж ба сэргийлэн засах зэргийг нарийн тайлбарлав. Халдварт өвчний ихэнх нь бие халуурах шинжтэй бөгөөд өвчлөл цочмог, тусах нь хүнд, өвчний хүч нэмэгдэх нь түргэн, явц богино, эндүүрэл ихтэй бөгөөд өргөнөөр халдварладаг. Иймээс тус бүтээлүүдийг гүнзгийрүүлэн судалж, эм найрлагыг тодруулан гаргах нь онол практикийн ач холбогдол ихтэй байгаа юм. Тус бүтээл нь ‘’Анагаах ухааны дөрвөн үндэс’’-ийн ‘’Увдисын үндэс’’-ийн 92 бүлгийг 133 бүлэг болгон дэлгэрүүлэн авч үзсэний дотор түүний эмчилгээний олон жилийн туршлага дээрээ тулгуурлан бичсэн нян хижиг өвчнийг анагаах талаар 22 бүлэг өвчин бичигдсэн бөгөөд тус бүтээлийн нийт өвчний 18%-ийг эзэлж байна. Тус бүтээлд нийт 549 жор байгаагаас, нэр өгч оноож нэрлэсэн жор 161, нэргүй эмийн түүхий эдүүдийг бичсэн жор 388 байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цогт, Ч.Батнайрамдал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл