Иммунолипосом нано эмийн хэлбэрийн эмийн бодисын чөлөөлөгдөлтийн судалгаа
Түлхүүр үг:
Цэтүксимаб, Доксорубицин, Төмөр нанопартикл, Эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторХураангуй
Хорт хавдрын химийн эмчилгээний нэг том хязгаарлалт бол эмийн бодис нь хавдрын эсэд тусгайлан онилж хүрч чадаагүйгээс болж системийн цитотоксик гаж нөлөөнд хүргэж болзошгүй юм. Бид төмрийн оксидын соронзон чадварыг ашиглахын тулд нимбэгийн хүчлээр бүрсэн төмрийн оксидын соронзон нано ширхэгийг (ТОН) нийлэгжүүлэн гарган авч дулаанд мэдрэг липосом (ДМЛ)-д зөөвөрлүүлж, дараа нь химийн эмчилгээний эмийн бодис болох доксорубицин (ДОК)-ийг ТОН-ДМЛ-д давхар зөөвөрлүүлж, хөхний хавдрын эсийн мембраны гадаргуу дээр байрласан эпидермаль өсөлтийн хүчин зүйлийн рецепторт холбогдох чадвартай цэтүксимаб (ЦЭТ) моноклональ эсрэг бие холбогдсон нано эмийн хэлбэрийг боловсруулж эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судалсан. Нийлэгжүүлэн гаргаж авсан эмийн хэлбэр 120нм-ийн хэмжээтэй. Фосфатын буферын pH=5.5 орчинд төмрийн оксидын наноширхэг агуулсан ДОК&ТОН-ДМЛ болон ЦЭТ-ДОК&ТОНДМЛ нано эмийн хэлбэрийг хэт улаан туяагаар үйлчилсэнээс 24 цагийн дараа чөлөөт ДОК-ны чөлөөлөгдөлт 84.3% болон 79.6%-д хүрсэн. Хэт улаан туяаны лазераар үйлчилэхэд эмийн хэлбэр нь бүтцээ алдаж эмийн бодис хурдан хугацаанд чөлөөлөгдөлтийг бий болгодог. Ингэснээр эрүүл эсийг гэмтээхээс сэргийлж чадах төдийгүй гипертерми болон химийн эмчилгээнд хавсруулан хэрэглэх боломжтой юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Буянхишиг, Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Ц.Ариунтуяа, Д.Даваадагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
