Багш нарын цахим сургалтын талаарх сэтгэл ханамж
Түлхүүр үг:
Цахим сургалт, багш, сэтгэл ханамж, онлайн сургалтХураангуй
КOВИД-19 халдварын улмаас сургалтыг цахимаар явуулж буй энэ үед багш нар хичээлээ хэрхэн зохион байгуулж буй болон тэдний цахим сургалтын талаарх сэтгэл ханамжийг тодорхойлох шаардлагатай. Судалгаанд 342 багш хамруулан мэдээллийг асуумжийн аргаар цуглуулж, одоогийн нөхцөл, цаашдын боломж болон сэтгэл ханамж зэргийг тодорхойлж, үр дүнг тооцсон. Багш нарын ихэвчлэн онлайнаар нүүр нүүрээ харах болон вебд суурилсан аргуудыг хослуулан хичээлийг зохион байгуулсан байна. Багш нараас цаг хугацаа их шаарддаг, оюутнуудын оролцоо думтаг, гардан үйлдлийн ур чадвар эзэмшүүлэхэд дутагдалтай, харин орон зайнаас үл хамааран давуу тал болж байна гэж үзсэн. Цаашид танхим болон онлайн сургалтыг хослуулж, лекц, бие даалтыг ихэвчлэн цахим хэлбэрээр зохион байгуулах нь тохиромжтой, ингэхийн тулд багш нарт технологийн дэмжлэг хэрэгтэй байна. Багш нарын өөрсдийн цахим сургалтын талаарх мэдлэг, орчин нөхцөл, цахим сургалтыг танхимын сургалттай харьцуулсан байдал, багш нарын суралцагчидтай тогтоосон эргэх холбоо, үнэлгээний бодитой байдал, сургалтын систем зэрэгт сэтгэл ханамжийн түвшин дундаж болон түүнээс дээш байсан. Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулахад дутагдалтай талууд байгаа боловч, цахим сургалтад багш нар сэтгэл ханамжтай, цаашид хосолсон сургалт хэрэглээ нэмэгдэхээр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Гал-Эрдэнэ, М.Үзмээ, С.Хандмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
