Z үеийнхний онцлогт тулгуурласан сувилахуйн боловсролын шинэлэг хандлага

Зохиогчид

  • Э.Мөнгөнтуул АШУҮИС. Сувилахуйн сургууль Зохиогч
  • Д.Баттогтох АШУҮИС. Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б.Буяндэлгэр АШУҮИС. Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Z үе, Сувилахуйн боловсрол, Цахим сургалт, Технологийн хөгжил

Хураангуй

Сүүлийн жилүүдэд цар тахлаас (COVID 19) үүдэлтэй хөл хорио, хязгаарлалтуудын улмаас манай орны дээд боловсролын салбарт танхимын сургалтыг цахим хэлбэрээр явуулах зайлшгүй шаардлага бий болсон билээ. Цахим сургалтыг хэрэгжүүлэх явцад онолын мэдлэг олгож буй багш нарт шинэ үеийн буюу Z үеийн суралцагчидтай харилцахад зарим талаар бэрхшээл учирч байсан. Тиймээс бид шинэ (Z) үеийнхний онцлог шинжүүд, тэдэнд сувилахуйн боловсролын хүрээн дэх онолын мэдлэг олгох заах арга зүйн шинэлэг хандлагуудыг судлах зорилго дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд нэгдүгээрт: Z үеийнхэн гэж хэн бэ? гэдэгт тоймлон хариулах, хоёрдугаарт: Z үеийнхэнд илүү тохиромжтой заах аргын хувилбаруудыг тодруулах зорилтуудыг тавилаа. Судалгааны үр дүнгээс үзэхэд, Z үеийнхэн нь технологийн мэдлэг чадвар, итгэл үнэмшил, зан үйлийн өвөрмөц хослолоороо өмнөх үеийн оюутнуудаас ихээхэн ялгаатай юм. Энэхүү онцлог шинжүүд нь сургалтыг уламжлалт хэлбэрээр хөтлөн явуулах нь хангалтгүй байгааг илтгэн харуулж байна. Тиймээс сувилахуйн боловсролд Z үеийнхэнд чиглэсэн заах арга зүйг үндэсний онцлогтой уялдуулан боловсруулах, багш нарын технологитой ажиллах чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх шаардлага тавигдаж байгаа юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл