Эмийн “АЛТАЙ” ургамлыг уламжлалт болон орчин үеийн эмийн эмчилгээнд хэрэглэх тойм судалгаа

Зохиогчид

  • Б.Аймөлдир Эм судлалын хүрээлэн Зохиогч
  • Р.Лхаасүрэн Эм судлалын хүрээлэн Зохиогч
  • С.Цэцэгмаа Эм судлалын хүрээлэн Зохиогч
  • Л.Хүрэлбаатар Монос групп Зохиогч
  • Д.Отгонсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Гуурсан хоолойн багтраа, уламжлалт эм, эмийн эмчилгээ, хэрэглээний талаарх хэвлэлийн тойм судалгааг нэгтгэн, Google Scholar

Хураангуй

Эмийн “Алтай” ургамал (Althaea OfÏcinalis L.) нь Жамбын (Malvaceae) овогт багтдаг олон наст өвслөг ургамал. Althaea нь өвчнийг анагаах, эдгээх гэсэн утгатай грек үгнээс гаралтай.1 Эмийн “Алтай” нь ОХУ-ын Европын хэсэг, Дундад Азийн нутгуудаар голлон тархах бөгөөд хээр, хээр талын бүсэд голын зах, чийглэг нуга, ойн шугуй, бут сөөгөн дунд ургана.1,3,4 Эртний Египетчүүд үндсийг самар, зөгийн балтай хольж иддэг байсан ба энэ нь ханиалгах, хоолой өвдөх, шархыг эдгээх, ходоод гэдэсний үрэвсэлийг намдаана гэж үздэг байв.2 Уг ургамлын үндсийг хамар хоолойн үрэвсэл, түүнтэй холбоотой хуурай ханиалга, амьсгалын замын өвчнүүд, ходоод гэдэсний хямрал, гэдэсний үрэвсэл, суулгалт, шархлаа, бөөрний чулуу болон шээсний замын үрэвсэл,1 өвдөлт намдаах, арьсны үрэвсэлт эмгэгийг эмчлэх,5 цусан дахь сахарын хэмжээг бууруулах4 мөн мэс заслын өмнө болон дараа өвдөлт намдаах зорилгоор тус тус ашиглагдан иржээ.1,2,3 Бид өмнө Эмийн “Алтай” ургамлын химийн бүрэлдэхүүний талаарх хэвлэлийн тойм судалгааг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулиас эрхлэн гаргадаг Эм зүй сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд эмийн эмчилгээний практикт олон төрлийн эмгэгт хэрэглэх чадамжтай болох нь судлаачдын анхаарал татсан. Иймээс бид Эмийн “Алтай” ургамлын фармакологийн идэвх, эмийн эмчилгээ, хэрэглээний талаарх судалгааг Althaea OfÏcinalis L гэсэн түлхүүр үгээр хайлт хийж нэгтгэн тоймлон, цаашид тус ургамлыг бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд ашиглах боломжийг судлав.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Отгонсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл