СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт оношлогдсон мэдрэлийн тэмбүүгийн тохиолдол
Түлхүүр үг:
Мэдрэлийн тэмбүү, Тархи нугасны шингэн, RPR, TPHA, Ховор тохиолдолХураангуй
Удиртгал: Мэдрэлийн тэмбүү нь тэмбүү өвчний хожуу үеийн ховор боловч ноцтой хүндрэл бөгөөд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Тохиолдлын танилцуулга: Архины хамааралтай 55 настай эрэгтэйд 2020 онд тэмбүү өвчин оношлогдож стандарт эмчилгээнд бүрэн хамрагдсан, мөн хамрын муруйлт, гавал тархины гэмтлийн дараах эпилепси оношлогдож мэдрэлийн эмчийн хяналтад байсан өгүүлэмжтэй ба хяналтын шинжилгээ тогтмол хийгдээгүй. 2023 онд сэтгэц мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч, серологийн RPR шинжилгээнд титр нэмэгдэн, тархи, нугасны шингэний шинжилгээгээр мэдрэлийн тэмбүү болох нь батлагдсан, стандарт эмчилгээний дараа серологийн үзүүлэлт сайжирсан. тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Толгойн хэсгийн гэмтэл нь мэдрэлийн тэмбүү үүсэх шалтгаан болох бөгөөд тэмбүүтэй оношлогдож, эмчлэгдсэний дараах хяналтыг сайжруулах нь мэдрэлийн тэмбүүгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд ач холбогдолтойг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чанцалдулам, Б.Сарангэрэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
