Остеокластын ялгаран хөгжил, үйл ажиллагаанд фолийн хүчил түүний аналогийн үзүүлэх нөлөөллийн судлагдсан байдал

Зохиогчид

  • Н.Шижир АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим , АШУҮИС, Эрдмийн сургууль Зохиогч
  • З.Мөнхжаргал АШУҮИС, Эрдмийн сургууль , Улаанбаатар Төмөр замын эмнэлэг Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Авирмэд АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Яс устгагч эс, Витамин В9, TRAP будаг, NFATc1

Хураангуй

Фолийн хүчил нь усанд уусдаг В витамин бөгөөд птеридин, пара-аминбензойны хүчил, глутамины хүчил 3-аас тогтсон птероилглутамины хүчил юм. Аливаа витамин болон бага молекулт органик нэгдэл эсийн гадаргуу болон бөөмд байрлах өвөрмөц рецептороор дамжин эсэд нэвтрэх эсвэл аддаптор уургийг идэвхжүүлэх замаар эсийн дотоод дохио дамжилтанд оролцдог. Фолийн хүчил ДНХийн нийлэгжилтэд оролцохоос гадна ясны эсийн харилцан үйлчлэл тэр дундаа остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд хэрхэн нөлөөлдөг нь анхаарал татаж байна. Бид остеокластын үйл ажиллагаанд фолийн хүчлийн үзүүлэх нөлөөг судалсан бүтээлүүдийн тоймыг цуглуулан танилцаж дүн шинжилгээ хийлээ. 1) Остеокластийн ялгаран хөгжил, идэвхжилийн молекул механизмийн талаар нягтлан уншихад NFATc1, c-Fos трансприкцийн хүчин зүйл голлох үүрэгтэй оролцдог байна. 2) Эмнэлзүйн болон in vivo туршилт судалгаагаар фолийн хүчил остеокластад үзүүлэх нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил остеокластын ялгаран хөгжил, идэвхжилд оролцдог бөгөөд дарангуйлдаг байх магадлалтай байна. 3) Остеокластын дохио дамжилтын молекулуудад үзүүлэх фолийн хүчлийн нөлөөллийн тоймд дүн шинжилгээ хийхэд фолийн хүчил эсийн дохио дамжилтын MAPK, NFκB, c-Fos зэрэг уурагт үйлчилснээр эсвэл эсийн исэлдэн-ангижрах урвалд оролцсоноор остеокластын дотоод дохио дамжилтанд нөлөөлөх боломжтой юм. Гэвч фолийн хүчил остеокластын дохио дамжилтад шууд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Шижир, Б.Журамт, С.Энэбиш, О.Эрдэнэзаяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл