Их дээд сургуулийн оюутны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны тойм

Зохиогчид

  • У.Цэрэндолгор Этүгэн Их Сургууль, Эрүүл мэндийн сургууль, анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Б.Пагмадулам Этүгэн Их Сургууль, Эрүүл мэндийн сургууль, анагаах ухааны тэнхим Зохиогч
  • А.Бундсүрэн Этүгэн Их Сургууль, Эрүүл мэндийн сургуулийн анагаах ухааны салбар Зохиогч
  • Б.Амарбаясгалан Этүгэн Их Сургууль, Эрүүл мэндийн сургуулийн анагаах ухааны салбар Зохиогч
  • М.Туул Этүгэн Их Сургуулийн магистрант, докторантурын алба Зохиогч
  • Т.Ганцэцэг АШУҮИС, Эрүүл Мэндийн сургууль, сэтгэцийн эмгэг судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн хөгжил, Стресс, Эрүүл мэнд, Дасан зохицох

Хураангуй

Үндэслэл: Их сургуулийн оюутны амьдралын хэв маяг, дэглэм алдагдах, сэтгэцийн болон оюуны ачааллын нөлөөгөөр морфологийн үзүүлэлтүүд өөрчлөгддөг учраас шинээр элсэгчдийн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтэд анхаарал хандуулах нь чухал гэж дүгнэжээ. Зарим судлаачид их сургуульд суралцдаг ихэнхи оюутнуудад стресс үүсдэг бөгөөд нийт оюутны 10-12%-д эрүүл мэнд хэвийн үнэлэгдэж харин нэгдүгээр дамжааны оюутны дунд үйл ажиллагааны эмгэг, архаг өвчний тоо огцом өсч байна. Иймээс оюутны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж байна. Зорилго: Оюутны эрүүл мэндийг дэмжих, сөрөг нөлөөг багасгах, амьдрах орчныг сайжруулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: ОХУ-ын Эрхүү хотын Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн их сургуулийн судлаачдын болон Монгол улсын судлаачдын бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар хийсэн судалгааны, шинээр элсэн суралцах оюутны дасан зохицох чадвар нь суралцахуйн үйлд хэрхэн нөлөөлөх байдлыг судалсан эх сурвалжуудыг шүүн үзэв. Судалгаанд эрүүл мэнд, бие бялдрын хөгжилт болон бэлтгэлжилт, үйл ажиллагааг тодорхойлдог судалгааны үндсэн арга зүй, аргачлалыг, мөн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог сорил тестүүд, аргачлалыг ашиглав. Судалгааг ажиглалтын судалгааны нэг агшны загварыг ашиглан их дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд шинээр элсэн суралцаж буй оюутнаас мэдээллийг цуглуулсан. Дүгнэлт: 1. Их дээд сургуульд суралцах эхний үе шатанд бие бялдрын хөгжил, бэлтгэлжилт, сэтгэлзүйн шинж чанарыг тодорхойлох нь амжилттай суралцах үйлд чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна. 2. Оюутны дасан зохицох чадварт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг илрүүлж арга хэмжээ авснаар оюутны эрүүл амьдралын хэв маягийг өөрчлөх, дадал хэвшлийг төлөвшүүлэхэд үр дүнтэй нь ажиглагдлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Пагмадулам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл