UF-5000 шээсний тунадасны анализаторын гүйцэтгэлийг Фукс-Розенталийн торонд тоолох референс аргачлалтай харьцуулж үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Улаан эс (RBC), Цагаан эс (WBC), Бөөрний хучуур эс, (RTEC), SM будагХураангуй
Үндэслэл: Сүүлийн жилүүдэд эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээнд шинэ технологийн автомат анализаторууд эрчимтэй нэвтэрч байна. Шээсний тунадасны бүрэн автомат UF-5000 анализатор нь шээсний тунадсыг шинжлэх шинэ үеийн технологи бүхий төхөөрөмж юм. Бид уг анализаторын оношилгооны гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ. Арга аргачлал: Стандарт аргачлалын дагуу шээсний сорьц цуглуулж, улаан эс (RBC), цагаан эс (WBC), бөөрний сувганцрын хучуур эс (RTEC)-ийг анализаторт тоолсон үр дүнг SM будгаар будаж Фукс-Розенталийн торонд тоолох референс аргачлалын үр дүнтэй харьцуулсан. Үр дүн: Судалгаанд нийт 150 хүн (дундаж нас 44.3±11.6) хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 23.3% (n=35) нь эрэгтэй, 76.6% (n=115) нь эмэгтэй байв. Шинжилсэн 3 үзүүлэлтийн мэдрэг чанар, өвөрмөц чанар, эерэг таамаглагдсан утга, сөрөг таамаглагдсан утга үзүүлэлт тус бүрд харгалзан RBC71%/88.9%/40%/96.8%, WBC-95.7%/88.3%/78.9%/97.8%, RTEC98.6%/15.4%/51.8%/92.3% гэж үнэлэгдэв. Харин каппа коэффициент RBC параметрт 0.43 (дунд зэрэг нийцэлтэй), WBC параметрт 0.79 (дундаас дээш нийцэлтэй), RTEC параметрт 0.14 (үл мэдэг нийцэлтэй) тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: UF-5000 анализаторын гүйцэтгэлийг референс микроскопын үр дүнтэй харьцуулсан шинжилгээний үр дүн RBC параметрт дунд зэрэг, WBC параметрт дундаас дээш, RTEC параметрт үл мэдэг нийцэлтэй тус тус тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
