Шүдний тоо ба гарын атгах хүч, таргалалтыг илрүүлэх үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
Шүдний тоо, Тарглалалт, Гарын атгах хүчХураангуй
Шүдгүйдлийн улмаас таргалалт үүсэх, биеийн булчингийн хэмжээ багасах зэрэг өөрчлөлт үүсч болохыг судлаачид тогтоосон. Манай орны хувьд шүдгүйдэл, таргалалтын тархалт өндөр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болно. Зорилго: шүдний тоо ба таргалалт, бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд нийт 450 хүнийг хамруулсан. Шүдгүйдлийг нүүр амны гажиг заслын эмч, бие махбодийн хэмжилтийг дотоод шүүрлийн эмч нар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41% (n=188) нь эрэгтэй, дундаж нас 42.9±14.4 байв. Шүдгүйдлийн тоо нь бүсэлхийн тойргийн хэмжээ (эрэгтэйд r=0.219 эмэгтэйд r=0.279)-тэй эерэг, харин гарын атгах хүчний хэмжээ (эрэгтэйд r=-0.276 эмэгтэйд r=-0.255)-тэй урвуу хамааралтай байна. Дүгнэлт: Шүдний тоо цөөн байх нь биеийн жин нэмэгдэхэд хүргэж болзошгүй нэг хүчин зүйл болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Э.Ууганзаяа, А.Индра, Г.Урангоо, Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
