Шоронд хоригдогсдын халдварт өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Хорих анги Сүрьеэ ХДХВ/ДОХ Тэмбүү Элэгний В, С вирүсХураангуй
Манай улсад жил бүр 5000-7000 хүн шүүхээр ял шийтгэл хүлээж шоронд хоригддог ба энэ нь хүн амын төвлөрөл, нийтийн эрсдэлтэй амьдралын хэв маягаас шалтгаалан халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Бид уг судалгаанд манай улсад шоронд хоригдогсдын дунд зарим халдварт өвчинд өртөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судалсан. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаалттай, нээлттэй 8 хорих ангийн 800 хоригдолыг судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас 37.4±10.2 байв. Нас ахих тусам элэгний С вирүсийн халдвар ихсэж, 51-60 насанд хамгийн өндөр байсан бол 20-оос доош насныханд тэмбүү, 21-30 насныханд сүрьеэ, 3140 насныханд элэгний B вирүсийн халдвар илүүтэй илэрсэн. Элэгний С вирүсийн халдварын тархалтанд өмнө нь хоригдож байсан давтамж, мэс засал хийлгэх, мансууруулах бодисын хэрэглээ, элэгний В вирүсийн халдварын тархалтанд архины хэрэглээ, тэмбүүгийн халдварын тархалтанд шивээс хийлгэх нь эрсдэлт хүчин зүйл болж байсан бол сүрьеэгийн халдварын тархалтанд шууд эрсдэлт хүчин зүйл болоогүй ч хорих ангийн дэглэм, ял шийтгэлийн байдал, тамхи татах, нэг өрөөнд олноороо хоригдох нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: В.Нямцэнгэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
