Цусны хавдрын эмийн эмчилгээний бодит өртгийн тооцоллын судалгаа

Зохиогчид

  • Л.Хэрлэнчимэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг Эм зүйн алба Зохиогч
  • С.Мөнхбат АШУҮИС-ийн Эм зүйн сургууль Зохиогч

Хураангуй

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч бүрт тэгш хүртээмжтэй, тасралтгүй, чанартай хүргэх үндсэн нөхцөл нь Хавдар тухайн үйлчилгээнд тохирсон санхүүжилтийг олгох явдал юм. Нөгөө Химийн эмчилгээ талаас санхүүжилтийн дутагдалтай байдал нь чанартай тусламж Бодит өртөг үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчийн насжилтыг нэмж сэтгэл Төсөв ханамжийг дээшлүүлэхэд бэрхшээл учруулж хувь хүн эмчилгээнд дутагдсан зүйлсийг авахад зориулж нэмэлт зардал гаргах нөхцлийг үүсгэж байна. Энэ бэрхшээл манай орны эрүүл мэндийн бүх салбар тэр дундаа хавдрын эмчилгээнд их тулгарч байна. Иймээс салбарын санхүүжилтийн тогтолцоог бодит зардалд тохирсон оновчтой болгох үүднээс цусны хавдрын эмийн эмчилгээний бодит өртгийг тооцож хувиарлагдсан төсвийг нэмэгдүүлэх шаардлага нэн чухал байна. Зорилго: Цусны хавдрын (C81-C85, C90-C92) оноштой хими эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчийн эмчилгээний бодит өртгийг тооцож,иргэдээс гарах нэмэлт зардлыг тодорхойлж цусны хавдрын хими эмчилгээ үйлчилгээний бодит өртгийг одоогийн төсөвлөгдсөн санхүүжилттэй харьцуулан судлаж дүгнэлт өгөхөд оршино. Материал, арга зүй: Ретроспектив судалгааны аргачлалаар хийсэн бөгөөд судалгааны материал цуглуулахдаа 2020.01.01-2020.12.31 хүртлэх хугацаанд Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төв (ЦЭСЧШСТ)–д цусны хавдар (C81-C85, C90-C92) оноштой хими эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчийн өвчний түүхийг түүвэрлэн авч эмчилгээ үйлчилгээний бодит өртөг, тусламж үйлчилгээнд эмчлүүлэгчээс гарч буй нэмэлт зардлын судалгаа хийв. Үр дүн: Судалгаанд нийт 173 эмчлүүлэгч хамрагдсан эдгээрээс 90 эрэгтэй, 83 эмэгтэй, дундаж наслалт 50, дундаж ор хоног 8.9±1.3 байв. Эмчлүүлэгчдийн 98(55%) нь Ходжикны бус лимфом (ХБЛ), 23(12.9%) нь цочмог миелойдлейкеми (ЦМЛ), 11(6.1%) нь ТМ, 14(7.8%) нь ходжкины лимфом (ХЛ), 11(6.1%) нь архаг миелоллейкеми (АМЛ), 8(4.4%) нь цочмог лимфойдлейкеми (ЦЛЛ), 4(2.2%) нь архаг лимфойдлейкеми (АЛЛ), 4 (2.2%) нь цочмог промиелоцитын лейкеми оноштой байв. Нийт зардалын 56.7%-ийг Ходжикны бус лимфомын эмчилгээнд зарцуулж байна.Цусны хавдрын 1 удаагийн хими эмчилгээний дундаж өртөг 1’183’461.25 төгрөг, бусад дэмжих эмчилгээний дундаж зардал 191’080 төгрөг байсан бөгөөд нэг эмчлүүлэгчид хийх хими эмчилгээний зардал дунджаар 1’374’541.50 төгрөг байв. Үйлчлүүлэгчээс гарсан зардал ХБЛ-н эмчилгээнд хамгийн их өртөгтэй ба хамгийн багадаа жилд 5’250’000 төгрөг, хамгийн өндөр зардал 18’000’000 төгрөг, бусад оношийн тухайд жилд дундажаар 3’580’000 төгрөг тус тус байв. Нийт хими эмчилгээний зардалд жилд дунджаар 1’329’415’726 төгрөгийн төсөв шаардагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл