Хүүхдийн дундах арьсны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдэхүүнийг судалсан байдал

Зохиогчид

  • С.Билгүүнцоож Арьс судлалын тэнхим, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Ц.Уранчимэг Арьс судлалын тэнхим, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Ж.Энхжаргал Мөөгөнцрийн лаборатори, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • М.Оюунчимэг Мөөгөнцрийн лаборатори, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Б.Сүхболд Мөөгөнцрийн лаборатори, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Ч.Баттогтох Бичил амь, Дархлаа судлалын тэнхим, Анагаахын ШинжлэхУхааны Үндэсний Их сургууль Зохиогч
  • Я.Энхтөр Арьс судлалын тэнхим, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Мөөгөнцөрт өвчин, Эмнэлзүйн тархалт, Хүүхэд

Хураангуй

Мөөгөнцөрт өвчин нь сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгаа бөгөөд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Арьсны мөөгөнцөрт өвчин нь аль ч насанд тохиолдож болохоос гадна мөөгөнцөр хүүхдэд мөн өсвөр насанд илүүтэй тохиолдож байна. Үүсгэгч нь газарзүйн орчноос хамаарч өөр өөр байхаас гадна, цаг уур, эдийн засгийн байдлаас хамаарч тархалт, өвчлөл нь харилцан адилгүй байгаа нь, мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн бүрэлдэхүүнийг судлах, хүүхдүүдийн дундах өвчлөлийг судалсан судалгаа ховор байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Судалгааг 2014-2019 онд АӨСҮТ-н мөөгөнцрийн лаборатор, шууд гэрлийн микроскоп, тэжээлт орчинд өсгөвөрлөх шинжилгээний бүртгэлийн материалыг ашиглан 0-18 насны хүүхдийн арьс салстын мөөгөнцрийн өвчлөл, лабораторийн шинжилгээг дүгнэв. Судалгаанд 0-18 насны 13413 үйлчлүүлэгч хамрагдагдсан ба дундаж нас 7.88 байсан. Эмнэлзүйд их бие 28.31%, толгой 23.42%, нүүр 21.46%, гарын 10.47% хэсэгт мөөгөнцөрт өвчнөөр давамгай өвчилж байна. 0-5 насны хүүхдэд 5226 (38.96%) тохиолдол бүртгэгдсэн нь 0-5 насны хүүхдэд өвчлөл хамгийн өндөр байна. Тэжээлт орчинд өсгөвөр шинжилгээнд мөөгөнцөрт өвчний үүсгэгч нь C. albicans 150 (31.45%), T. spp 1 (0.21%), M. canis 4 (0.84%), C. krusei 2 (0.42%) мөөгний төрлүүд байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Билгүүнцоож

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл