Хамрын таславчийн муруйлтыг гавлын ясны үзүүлэлтүүдтэй уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • А.Чанцалдулам Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • А.Аюурзана Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • С.Бямбасүрэн Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • С.Энэбиш Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Cranium, measurement, septoplasty, computer tomography

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд хамрын таславчийн муруйлтаас үүдэлтэй Гавлын яс өвчлөл ЧХХ-н өвчнүүдийн дунд хурдацтай өсөж байна. Энэхүү эмгэгийн Хэмжил зүй үед тухайн хүний хамрын амьсгал саадтай болж, улмаар амьсгаадах, Хамрын ядрах, нойрон дунд амьсгал тасалдах хамшинж илрэх, оюуны таславч нөхөн ачаалал авах чадваргүй болдог тухай Fischer (2006) нарын эрдэмтэд сэргээх мэс тэмдэглэсэн ба энэ тохиолдолд таславч нөхөн сэргээх мэс засал хийх засал шаардлагатай болдог.1-2 Хамрын таславчийн муруйлтыг тэгшлэх мэс КТГ засалд түүний анатоми бүтцийн үзүүлэлт чухал ач холбогдолтой байдаг. Хамрын таславчийн мэс заслын аргыг сонгохдоо тухайн хүний хамрын ясны анатоми бүтцийн онцлогт тулгуурлах ба энэ талаар тодорхой мэдээлэлтэй байх нь мэс заслын дараах эдийн хаван, цус хуралт зэрэг хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой хэмээн Toriumi (2016) нарын судалгааны ажлуудад дурьдагдсан байдаг.3 Харин манай оронд хамрын таславчийн муруйлт болон гавлын ясны үзүүлэлтүүдийг уялдуулан судалсан судалгааны ажил байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Насанд хүрсэн Монгол хүнд краниометрийн зарим үзүүлэлтийг хамрын таславчийн муруйлттай уялдуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Бид судалгаандаа 15-70 насны хамрын таславчийн муруйлттай болон муруйлтгүй, эр эм хүйсийн нийт 113 (n=113) хүний компьютерт томографийн зургийг ашиглан ретроспектив судалгааны аргаар краниометрийн 29 үзүүлэлт нийт 3277 нэгж хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Хамрын таславчийн муруйлттай хүмүүст нүд хоорондын зай 2.44±0.27 см, тагнайн урт 2.65±0.23 см, хоншоорын өргөн 7.53±0.46 см, хамрын ясны дунд хэсгийн зузаан зүүн талд 1.32±0.33 см, хамрын ясны хажуу хэсгийн зузаан зүүн талд 1.44±0.42 см байсан ба үүнээс дүгнэхэд нүд хоорондын зай, хоншоорын өргөн, хамрын ясны дунд болон хажуу хэсгийн зузаан статистик ач холбогдол бүхий их байсан бол тагнайн урт статистик ач холбогдол бүхий бага байлаа. Хамрын таславчийн муруйлттай эрэгтэй нийт 53 хүнээс 28 нь, эмэгтэй 24 хүнээс 14 нь таславчийн дунд зэргийн муруйлттай байсан. Дүгнэлт: Хамрын таславчийн муруйлттай тохиолдолд тагнайн урт, хоншоорын өргөн, хамрын ясны хажуу хэсгийн зузаан, хамрын ясны дунд хэсгийн зузаан статистик үнэн магадтай өөрчлөгдсөн байлаа. Хамрын таславчийн дунд зэргийн муруйлт нь аль ч хүйсийн хүмүүст зонхилж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Аюурзана, С.Энэбиш

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл