Ургамлын гаралтай сироп эмийн хэлбэр гарган авах технологийн судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Ургамлын гаралтай сироп, Хуурай ханиалга, СорбитолХураангуй
Бид ханиалга намдаах үйлдэл бүхий эмийн ургамлын талаарх тоймыг судлан, ургамлуудыг сонгон сироп эмийн хэд хэдэн загвар дэвшүүлэн тохирох эмийн туслах бодис болон хэмжээг тогтоон, сироп эмийн хэлбэр гарган авсан ба сироп эмийн чанарын үзүүлэлтийг тогтоов. Хүүхдэд зориулсан ханиалга намдаах сироп эмийн хэлбэрийн тохирох найрлагыг тогтоон, гарган авах технологийг боловсрууллаа. Ялгаатай 6 загвар сиропуудын чанарын үнэлгээг Монгол улсын үндэсний фармакопейн шаардлагын дагуу үнэлэхэд Х1, Х2, Х4, Х5 загварууд сироп эмийн ерөнхий шаардлагыг хангаж байв. Цаашид тус хувилбаруудын чанарын шинжилгээ болон фармакологийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Отгонсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
