Умайн хүзүүний эрт үеийн өмөнгийн мэс заслын эд судлалын шинжилгээнд ирмэгийг үнэлэхийн ач холбогдол

Зохиогчид

  • Н.Баасансүрэн Хавдар судлалын үндэсний төв, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Зохиогч
  • Г.Ням-Од Хавдар судлалын үндэсний төв, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Зохиогч
  • Д.Авирмэд Хавдар судлалын үндэсний төв, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Зохиогч
  • Д.Жаргал Хавдар судлалын үндэсний төв, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Зохиогч
  • Д.Ангармөрөн АШУҮИС-Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Э.Амарсанаа Хавдар судлалын үндэсний төв, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг Зохиогч

Түлхүүр үг:

Умайн хүзүүний өмөн, Мэс заслын ирмэг, Умайн хүзүүг тайрах

Хураангуй

Умайн хүзүүний өмөнгийн үе шатны ангилал эд судлалын түвшинд шинэчлэгдсэн нь байгаа нь эмчилгээний арга барилд өөрчлөлт гарч нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс засал хийх боломжийг бүрдүүлж байна. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс засал эмчилгээний гол зорилго бол умайн хүзүүний өмөнгийн өөрчлөлттэй хэсгийн ирмэг буюу шилжилтийн бүсийг бүрэн хамруулж, умайн хүзүүг шаантаг хэлбэрээр тайрах явдал юм. Судалгааг ретроспектив болон нэг агшингийн судалгааны загвараар 2013-2014 оны хооронд хийсэн. Үр дүнд: Умайн хүзүүний эрт үеийн өмөн оношоор эрхтэн хадгалах мэс засал хийлгэсэн 141 тохиолдолд эмчилгээний үр дүнг судалсан. Нийт 141 эмэгтэйн мэс заслын дараа 14.2% (20) дахилт илэрсэн бол 85.8% (121) эмэгтэйд дахилт илрээгүй буюу мэс заслаар бүрэн эдгэрсэн байна. Судалгаанаас харахад мэс заслаар авсан материалын ирмэг эерэг гарсан үйлчлүүлэгчдийн 56.3%(9) нь дараагийн 5 жилийн хугацаанд өвчлөл дахисан бол мэс заслын ирмэг сөрөг гарсан өвчтнүүдийн 4.9%-д нь өвчлөл дахисан байна. Дүгнэлт: Мэс заслын ирмэгийг тодорхойлох нь хавдар дахихаас сэргийлэх чухал ач холбогдолтойг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Ангармөрөн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл