“ТЭМЭЭН ХӨХ-4” тангийн антиоксидант идэвхийг in vivo нөхцөлд судалсан үр дүн
Түлхүүр үг:
Антиоксидант идэвх, Тэмээн хөх-4 тан, Туршилтын амьтанХураангуй
Монголын уламжлалт анагаах ухааны үнэт өвийн нэг болох Миндолжамбал тойны “Манаг Ринчен Жунай” буюу “Увдисын далай” хэмээх жорын эмхэтгэлд Тэмээн хөх-4 тан Тэмээн хөх, бона, мэхээр, зогдор өвсийг буцалгаж уувал халуунаар суулгах өвчнийг зогсооход онцгой сайн хэмээн бичсэн байдаг. Иймээс бид Тэмээн хөх-4 тангийн антиоксидант идэвхийг in vivo нөхцөлд судлан тодорхойлохыг зорилоо. Тэмээн хөх-4 тангийн хурц хорон чанарыг В.П.Прозоровский нарын (1978) аргаар тодорхойлсон. Антиоксидант идэвхийг харьцангуй эрүүл вистар үүлдрийн харханд Тэмээн хөх-4 тан 200 мг/кг тунгаар 21 хоног өдөр бүр 1 удаа амаар өгөн сийвэнгийн МДА, СОД, КАТ ферментийн агууламжийг ELISA аргаар тодорхойлсон. Тэмээн хөх-4 тангийн хурц хорон чанар LD50= 14.1 (12 – 17) гр/кг байна. Сийвэнгийн СОД, КАТ ферментийн агууламжийг Тэмээн хөх-4 тан эрүүл бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдолтой нэмэгдүүлсэн (p<0.05) бөгөөд МДА-ийн агууламж эрүүл бүлэгтэй харьцуулахад ялгаа илрээгүй. Тэмээн хөх-4 тан нь сийвэнгийн СОД, КАТ ферментийн агууламжийг нэмэгдүүлэн антиоксидант идэвхтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Болортулга
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
