Лентиго малигна меланомаг мэс заслын аргаар эмчилсэн эмнэлзүйн тохиолдол

Зохиогчид

  • Т.Булганцэцэг Зохиогч
  • М.Ганчимэг Зохиогч
  • Э.Дэлгэрзаяа Зохиогч
  • Р.Ариунтуяа Зохиогч

Түлхүүр үг:

М.Ганчимэг1, Э.Дэлгэрзаяа2, Р.Ариунтуяа3 Эмчилгээний Гоо Засал, Мэс Заслын Тасаг, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв Лабораторийн тасаг, Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв Резидент эмч

Хураангуй

Удиртгал: Меланома нь арьсны меланоцит эсээс үүсдэг арьсны хорт хавдар бөгөөд арьсны хавдрууд дундаас хамгийн түргэн явцтай, үсэрхийлэл өгөх өндөр эрсдэлтэй эмгэг юм. Меланомын дэд төрөл болох лентиго малигна меланома /ЛММ/ нь удаан хугацаанд наранд өртсөн ахимаг насны хүмүүсийн нүүр, хүзүүний арьсанд үүсдэг бөгөөд арьсны меланомагийн 10-15% эзэлдэг, ховор тохиолддог арьсны хорт хавдарын нэг хэлбэр юм. ЛММ үүсэх эрсдэлт хүчин зүйл нь хэт ягаан туяа, ахимаг нас, цайвар арьс, удамшил, олон тооны нөсөөт мэнгэ, толбо, зэрэг хүчин зүйлс багтдаг. ЛММ-г эмнэлзүй болон арьсны эдийн шинжилгээ, иммуногистохимийн шинжилгээгээр оношлох ба мэс заслын эмчилгээ нь энэ өвчиний алтан стандарт юм. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 57 настай эмэгтэйн баруун хацрын хэсэгт үүссэн нөсөө томроод байна зовуурьтай АӨСҮТ-н Эмчилгээний Гоо Засал Нөхөн Сэргээх тасагт үзүүлсэн. Өгүүлэмжинд 10 гаруй жилийн өмнө байсан нүүрэн дээрхи нөсөө томроод байгаа гэнэ. Эмгэг эдийг мэс заслын аргаар авч, арьсны эдийн шинжилгээ болон иммуногистохимийн шинжилгээгээр лентиго малигна меланома онош батлагдсан. Энэхүү тохиолдолд бид ЛММ-ийн оношилгоо, эмчилгээний зөв арга барил, ялангуяа мэс заслын эмчилгээний үр дүнг авч үзэхийг зорилоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Дэлгэрзаяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол