Тархины саатай хүүхдэд хийсэн ботулин токсин-А тарилга ба сэргээн засах эмчилгээний хөтөлбөрийн үр дүн

Зохиогчид

  • Ц.Наранцэцэг Сэргээн засах анагаах ухааны тэнхим, АУС-АШУҮИС , Монгол Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Ш.Батчимэг Сэргээн засах анагаах ухааны тэнхим, АУС-АШУҮИС , Монгол Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Г.Ганзориг Монгол Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч
  • Х. Сэр-Од Эпидемиологи биостатистикийн тэнхим, НЭМС-АШУҮИС Зохиогч
  • З.Гэрэлмаа Хүүхдийн анагаахын тэнхим, АУС-АШУҮИС Зохиогч
  • А.Балжинням Сэргээн засах анагаах ухааны тэнхим, АУС-АШУҮИС , Монгол Японы эмнэлэг, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Булчингийн тонус, Динамик чангарал, Хөдөлгөөн засал, Үйл ажиллагааны цахилгаан цочруул

Хураангуй

Ботулин токсин-А тарилгын дараах сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг тодорхойлсон олон судалгаанууд байдаг. Гэсэн хэдий ч ботулин токсин-А тарилгын дараах сэргээн засах эмчилгээг ямар агуулга, давтамж, хөтөлбөрөөр хийх талаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Зорилго: Тархины саатай хүүхдийн булчингийн чангаралд ботулин токсин-А тарилга ба сэргээн засах цогц эмчилгээний хөтөлбөрийн ялгаа, үр дүнг судлах Арга аргачлал: Оруулах ба хасах шалгуурын дагуу 2-12 насны тархины саажилтай доод мөчний хос саа ба тал саатай 59 хүүхдийг судалгаанд хамруулж, чангарсан булчинд Ботулины токсин-А тариаг яс-булчингийн хэт авиан хяналтанд тарьсан. Тарилгын дараа сэргээн засах эмчилгээний хөтөлбөрийг завсарлагатай (n=28) болон үргэлжилсэн (n=31) байдлаар 3 сарын турш хийх 2 бүлэгт хүүхдүүдийг хувиарласан. Ботулин токсин-А тарилга ба сэргээн засах хөтөлбөрийн үр дүнг Ашвортын шинэчилсэн шалгуур (MAS), Тардейн шинэчилсэн шалгуур (MTS)-аар тарилгын өмнө, тарилгын дараа 1 ба 3 сарын дараа үнэлсэн. Үр дүн: Булчингийн тонус болон динамик чангарлын эмчилгээний өмнөх үзүүлэлтийг 1 ба 3 сарын дараах үзүүлэлттэй харьцуулахад 2 бүлэгт аль алинд нь статистик ач холбогдолтой (p<0.001) буурсан байна. Харин сэргээн засах эмчилгээний хөтөлбөрийг завсарлагатай болон үргэлжилсэн байдлаар хийхэд эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүй буюу 2 бүлэгт адил байна (p=0.175). Дүгнэлт: Тархины саатай хүүхдийн булчингийн чангаралд BoNT-A тарилгыг сэргээн засахын хөтөлбөртэй хавсран хийхэд булчингийн тонус ба динамик чангарал буурч байна. Энэхүү үр дүнд сэргээн засах хөтөлбөрийг үргэлжилсэн эсвэл завсарлагатай байдлаар хийх нь нөлөөлдөггүй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х. Сэр-Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл