Өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар Ропивакайны гидрохлоридын тарилгын уусмалын чанарыг үнэлсэн үр дүнгээс
Түлхүүр үг:
Мэдээгүйжүүлэх эм, Баригдах хугацаа, Хамгаалагч багана, Хроматографийн нөхцөлХураангуй
Монгол улсад үйлдвэрлэгдсэн Ропивакайн 7.5 мг/мл, Ропивакайн 10 мг/мл тарилгын уусмал эмийн үндсэн үйлчлэгч бодис болох ропивакайн гидрохлоридын таних урвал болон тооны тодорхойлолтыг өндөр идэвхт шингэний хроматограф (ӨИШХ)ийн 2 аргачлалаар хамгаалагч колонк ашигласан болон ашиглаагүй гэсэн байдлаар хийж гүйцэтгэсэн. Ингэхэд хамгийн тохиромжтой нь хөдөлгөөнт фаз: ацетонитрил:А уусмал/75:25 (A уусмал калийн дигидрофосфатын pH 2.5 буфер уусмал), баганын дулаан: +25 хэм, багана: С-18, 3CR, 83*4.6 мм, урсгалын хурд: 1.0 мл/мин, хэмжилтийн долгионы урт: 220нм, хамгаалагч колонк ашиглаагүй нөхцөл байв. Энэ аргачлалын дагуу стандарт бодисын уусмалтай харьцуулан хроматограф явуулан хроматограммыг бүртгэж баригдах хугацааг тодорхойлоход стандарт уусмалын баригдах хугацаа дунджаар 1.73 минут, судалж буй уусмалуудын баригдах хугацаа дунджаар 1.69 минут байв. Хроматограммын пикийн хэлбэр зөв, төгсгөлийн фактор 2-оос бага, ропивакайны гидрохлоридын агууламжийг тооцоход 7.33 мг/мл, 9.83 мг/мл байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
