Нүүрний тэгш хэмийн алдагдал ба эрүүний нумны шүдгүйдлийн хамаарлыг судлах нь

Зохиогчид

  • Б.Цэнд-Аюуш Family Dent шүдний эмнэлэг Зохиогч
  • С.Болормаа АШУҮИС-ийн НАСС-ийн НАГЗТ Зохиогч

Түлхүүр үг:

Шүдгүйдэл, Нүүрний фото зураг, Нүүрний зөөлөн эд

Хураангуй

Нүүрний тэгш хэм нь гоо зүйн хувьд хүний нүүр царайны чухал үзүүлэлт юм. Хүний бие тэгш хэмт буюу баруун ба зүүн тал нь ижил хэмжээ, хэлбэрээр хөгждөг. Төрөлхийн болон олдмол шалтгаануудаас хамаарч нүүрний тэгш хэмт байдал алдагдах нь түгээмэл тохиолддог. Зорилго: Нүүрний тэгш бус хэмийн субьектив үнэлгээ ба эрүүний шүдгүйдлийн хамаарлыг судлах. Материал, арга зүй: Бид цуглуулсан мэдээ, материалыг ретроспектив судалгааны загвар ашиглан боловсруулалт хийлээ. Үүнээс судалгаанд хамрагдах болон хасагдах шалгуурыг үндэслэн 60 хүнийг сонгон авч нүүр амны гажиг заслын нарийн мэргэшсэн эмч 100 мм-ийн харааны аналог хэмжүүрээр нүүрний тэгш бус хэмийг субьектив байдлаар үнэлсэн. Аман доторх фото зургийг Kennedy-ийн ангилалыг үндэслэн эрүүний шүдгүйдлийг тодорхойлж нүүрний тэгш бус хэмийн субьектив үнэлгээтэй харьцуулсан. Үр дүн: Нүүрний тэгш хэмийг субьективээр үнэлэхэд 25% нь хэвийн болон бага зэргийн тэгш хэмийн алдагдалтай, 46.6% нь дунд зэргийн тэгш хэмийн алдагдалтай, 28.3% нь их хэмжээний тэгш хэмийн алдагдалтай байв. Мөн 13.3% нь эрүүний шүд бүрэн, 86.6% нь эрүүний шүдгүйдэлтэй байв. Эрүүний шүдгүйдлийг Kennedy-ийн ангилалаар ангилахад 6,3% нь I хэлбэр, 25% нь II хэлбэр, 62.5 нь III хэлбэр, 6,3% нь IV хэлбэр байсан. Нүүрний тэгш хэм хэвийн болон бага зэргийн алдагдалтай хүмүүст шүдгүйдэл байгаагүй бөгөөд нүүрний тэгш хэмийн дунд зэрэг алдагдалтай хүмүүсийн 82.1%, нүүрний тэгш хэмийн их хэмжээний алдагдалтай хүмүүсийн 52.9% нь тус тус шүдгүйдэлтэй байв (p<0.001). Үүнээс шүдгүйдлийн II, III хэлбэрүүд зонхилох хувийг эзэлж байв. Бид эрүүний шүдгүйдэл ялангуяа нэг талын төгсгөлийн болон хөвөөлсөн согог нүүрний тэгш хэмийн алдагдалд нөлөөлдөг гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл