Нулимсны хүүдийн хонхрын анатомийн бүтэц нулимсны зам чөлөөлөх мэс заслын үр дүнд нөлөөлөх нь

Зохиогчид

  • П.Баясгалан АУС-ийн Нүд Судлалын тэнхим Зохиогч
  • Ду.Уранчимэг АШУҮИС-ийн БАС-ийн Анатомийн тэнхим Зохиогч
  • Т.Булган АУС-ийн Нүд Судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Баасанхүү АУС-ийн Нүд Судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Lacrimal sac fossa, nasolacrimal duct obstruction, endoscopic dacryocystorhinostomy

Хураангуй

Үндэслэл: Насанд хүрэгсдийн дунд нулимс гоожих гол шалтгаан Нулимсны хүүдийн болох нулимсны замын анхдагч бөглөрлийн үед хийгддэг гол мэс засал хонхор нь дакриоцисториностоми (ДСР) юм. Нулимсны хүүдийн хонхорыг Нулимс дамжуулах бүрдүүлэгч ясыг хангалттай сайн авч чөлөөлөх, нулимсны хүүдийн замын бөглөрөл хонхортой харалдаа бүтцүүд болох дэгээ сэртэн, дунд хясаа ясны Дурангийн бүрхүүл, самалдгийн урд сархиаган хөндийн байршил зүйн бүтцийн дакриоцисториностоми хувилбаруудыг мэдэж байх нь мэс заслын үр дүнд чухал нөлөөтэй байдаг. Иймд бид нулимсны хүүдийн хонхорын бүтэц, байршил зүй ДСР мэс заслын үр дүнд нөлөөлдөг эсэхийг Монгол хүнд судлах зорилго тавилаа. Зорилго, зорилт: Нулимс дамжуулах замын бүтэц, байршил зүйн хувилбарууд нулимсны хүүдийг хамрын хөндийтэй холбох уламжлалт болон дурангийн мэс заслын үр дүнд үзүүлэх нөлөөллийг харьцуулан судлах. Материал, арга зүй: Судалгаанд эр, эм хүйсийн, 16-75 настай хамар нулимсны цоргын анхдагч бөглөрөлтэй (ICD-H04.559) 292 хүнийг хамруулан, нулимсны хүүдийн хонхорыг хамрын хөндийтэй холбох замын бүрдэл, байршлыг тодорхойлох хэмжил зүйн 19 үзүүлэлтийг компьютер томограмм дээр судлан нийт 11096 нэгжид тодорхойллоо. Судалгаанд оролцогсдыг уламжлалт (УМЗБ) болон дурангийн мэс засал (ДМЗБ) хийлгэсэн 2 бүлэг болгож 6 сарын турш дагаж судалсан. Нулимсны суваг угаах сорилоор чөлөөтэй бол мэс засал амжилттай, саадтай бол дахилт өгсөн гэж тооцсон. Мөн мэс заслын дараах зовиур, сэтгэл ханамжийг Lac-Q олон улсын стандарт асуумжаар үнэлэн 2 бүлгийн хооронд харьцуулалт хийв. Үр дүн: Уламжлалт болон дурангийн мэс заслын харьцаа 1:1 байхаар санамсаргүй түүврийн аргаар сонгон тохиолдол-хяналтын болон кохорт судалгааны загвараар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд оролцогсдын дундаж нас 63.1 (SD=11.3), хүйсийн харьцаа 2 бүлэгт статистикийн хувьд ялгаагүй байв (p<0.05). Хоншоор ясны духны сэртэн нь мэс засал амжилттай болсон хүмүүст 4.41±1.96 мм, дахин битүүрсэн хүмүүст 4.97±1.04 мм зузаан, статистикийн хувьд ялгаатай байв (p<0.05). Дэгээ сэртэн нулимсны хүүдийн хонхорын харалдаа байрласан хувилбар 80.1% ба энэ нь мэс заслын дараа нулимсны суваг дахин битүүрсэн тохиолдолд 100% тодорхойлогдлоо (p<0.05). Самалдгийн урд сархиаган хөндий нулимсны хүүдийн хонхорын урд ирмэгийг халхалсан байрлалтай хувилбар-II, III нь 93.9%-д илэрсэн (p=0.81). Дунд хясаа яс нулимсны хүүдийн хонхорын харалдаа холбогдох хувилбар 94.5%-д тодорхойлогдов. Мэс засал үргэлжлэх дундаж хугацаа ДМЗБ-т 10.2 минут (SD=6.1); УМЗБ-т 28.5 минут (SD=10.5), бүлэг хооронд статистик ялгаатай байв (p<0.05). Мэс заслын амжилт ДМЗБ-т 95.8%, УМЗБ-т 94.5% байв (p=0.85). Lac-Q асуумжийн оноо ДМЗБ-т 11 оноо (завсрын квартил=9-16.5) буюу зовиур бага, сэтгэл ханамж өндөр, харин УМЗБ-т 6 оноо (завсрын квартил=3.0-10.0) зовиур дунд зэрэг, сэтгэл ханамж дунд зэрэг байлаа (p<0.05). Дүгнэлт: Нулимсны хүүдийн хонхорыг бүрдүүлэгч хоншоор ясны духны сэртэн Монгол хүнд харьцангуй зузаан байна. Дэгээ сэртэн, дунд хясаа яс, самалдгийн урд сархиаган хөндий нулимсны хүүдийн хонхортой харалдаа байрлах хувилбар давамгайлж байна. Хоншоор ясны зузаан, нулимсны хүүдийн хонхрын ойролцоох яснуудын байршил мэс заслын үр дүнд бодитой нөлөөлж байна (p<0.05). Мэс заслын дараах сэтгэл ханамж, дурангийн мэс засал хийлгэсэн бүлэгт илүү байгаа хэдий ч мэс заслын үр дүнг харьцуулахад статистик ялгаа ажиглагдсангүй (p=0.85).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл