Монгол хүнд гүрээний булцууны байршил болон хэмжээг судалсан нь
Түлхүүр үг:
Гүрээний булцууны хэвийн бус байршил, Чамархай ясны компьютер томограф, Урд-хойт хэмжээ, Гадна-дотно хэмжээХураангуй
Гүрээний булцууны динамик бүтэц 2 наснаас хэлбэржиж эхэлдэг ба насанд хүрсэн хүнд хэлбэр, хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Дунд чихний мэс заслын үед гүрээний булцууны гэмтэл нь амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний бүтэц, байршлыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Бид 20 ба түүнээс дээш насны чамархай ясны компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн хүмүүсийг санамсаргүй байдлаар сонгон авч гүрээний булцууны хэвийн болон хэвийн бус байршил, бүтэц, хэмжээг тодорхойлохыг зорив. Гүрээний булцууны байршлыг тогтоохдоо чамархай ясны компьютер томографийн аксиаль болон корональ хавтгай дээрх зургуудыг харьцуулан шинжилж тодорхойлов. Нийт 99 хүний 198 чамархай ясны компьютер томографийн шинжилгээнд гүрээний булцууг хэмжихэд 54 (27.27%) тохиолдолд гүрээний булцууны хэвийн бус бүтэц илэрснээс дээш байрлалтай гүрээний булцуу 46 (23.23%), гүрээний булцууны цүлхэн 6 (3.03%), гүрээний булцууны цүлхийлт 2 (1.01%) байв. Гүрээний булцууны хэвийн бус байршилтай тохиолдлуудад түүний урд-хойт ба гадна-дотно хэмжээс хэвийн гүрээний булцуу илэрсэн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий урт байв (p<0.0001).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Шинэ-Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
