Монгол улсын зарим аймгийн нохойн популяци дахь бэтэг өвчний тархалт

Зохиогчид

  • Д.Тэмүүлэн АШУҮИС Зохиогч
  • Б.Чинчулуун МЭХ Зохиогч
  • И.Айнагуль Баян-Өлгий аймгийн ЭМГ Зохиогч
  • Б.Уртнасан Хөвсгөл аймгийн ЗӨСТ Зохиогч
  • Д.Алтанчимэг Өмнөговь аймгийн ЗӨСТ Зохиогч
  • Ш.Оюунтуяа Өмнөговь аймгийн ЗӨСТ Зохиогч
  • Д.Адъяасүрэн Өмнөговь аймгийн ЗӨСТ Зохиогч
  • Н.Батсанаа Сүхбаатар аймгийн ЭМГ Зохиогч
  • У.Өнөрсайхан ЗӨСҮТ Зохиогч
  • Д.Ганболд ЗӨСҮТ Зохиогч
  • А.Гүрбадам АШУҮИС Зохиогч
  • С.Ганзориг МУИС Зохиогч

Түлхүүр үг:

Бэтэг өвчний тархалт, Нохойн популяци, Зооноз, Гельминтофаун

Хураангуй

Үндэслэл: Д.Тэмүүлэн (2020) нар уйланхайт бэтэг нь Монгол улсын хүн амын дунд газар зүйн бүсээс хамааран 2.0-13.1% тархсан бөгөөд хүүхэд, өндөр настан зэрэг бага боловсролтой хүмүүс халдварт өртөх эрсдэл их байна хэмээн тэмдэглэсэн1 нь тэднийг халдварлуулах эх уурхай болох нохдын дундах бэтэг өвчний тархалтыг судлах шалтгаан боллоо. Зорилго, зорилт: Монгол улсын нохойн популяцийн гельминтофауныг судлан, зоонозын үүсгэгчдийг илрүүлэн, бэтэг өвчний тархалтыг судлах. Материал арга зүй: Монгол улсын газар зүйн 4 бүсийн төлөөлөл болох Баян-Өлгий, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь аймгийн харьяат иргэдийн гэрийн тэжээвэр нохдын гельминтофауныг микроскопын шинжилгээгээр илрүүлж, зүйлийн бүрдлийг тодорхойлон, Таеniidae халдвар илэрсэн тохиолдолд молекул биологийн шинжилгээ хийж, зүйлийн бүрдлийг хэв шинжийг ялган дүйж, нохдын дундах бэтэг өвчний тархалтыг тогтоов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан аймаг, сумдын иргэдийн тэжээж буй 557 нохойн 10.9% Taenia hydatigena, 3.4% Echinococcus granulosus (E.granulosus), 4.1% Echinococcus сanadensis (E.сanadensis), 3.4% Toxocara саnis, 2.7% Strongyloides canis, 3.2% Ascaris төрөл, 2.3% Trichurus vulpis, 2.0% Alaria саnis, 1.4% Oncicola canis, 2.7%-д Macracanthorhynchus catulinus-ийн халдвар илрэв. Монгол улсын нохойн популяцид E.granulosus зүйлийн G1 хэв шинж, E.сanadensis зүйлийн G6/7 хэв шинж тархсан байна. Дүгнэлт: Нохойн популяцийн гельминтофауныг 1 төрөл, 9 зүйлийн гельминт бүрдүүлж байна. Эдгээрээс 5 зүйл нь зоонозын өвчин үүсгэгчид юм. Нохдын дундах бэтэг өвчний тархалт Баян-Өлгий аймагт 5.3%, Хөвсгөл аймагт 5.0%, Өмнөговь аймагт 9.6%, Сүхбаатар аймагт 8.1% байна. Нохдын дундах бэтгийн халдвар нь E.сanadensis зүйлийн G6/G7, E.granulosus зүйлийн G1 хэв шинжээр үүсгэгдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Тэмүүлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл