Их сургуулийн эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн мэдлэгийг тодорхойлох нь
Түлхүүр үг:
Жирэмслэлт, Үр хөндөлт, Бэлгийн харилцаа, Эрчүүдийн эрүүл мэндХураангуй
Үндэслэл: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн (НҮЭМ) асуудалд дан ганц эмэгтэйчүүдийн оролцоо бус, эрчүүдийн оролцоо, тэдний гэр бүл төлөвлөлтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Их сургуулийн 18-24 насны эрэгтэй оюутнуудын гэр бүл төлөвлөлт (ГБТ), НҮЭМ-н талаарх мэдлэгийг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг агшингийн аргаар хийж гүйцэтгэн, судалгааны материалыг асуумжийн аргаар ДХИС, БХИС, ХААИС, АШУҮИС, МУИС, ШУТИС-н эрэгтэй оюутнуудаас онлайнаар авав. Үр дүн: Судалгаанд ИС-н 460 оюутан хамрагдсан бөгөөд дундаж нас 20.03 байв. Судалгаанд оролцогчдын 60.4% нь ганц бие, 4.6% гэрлэсэн ба 76.5% бэлгийн харилцаанд орсон байв. Бэлгийн харилцаанд орсон ба ороогүй хоёр бүлгийн нөхөн үржихүйн талаарх мэдлэгийн оноог харьцуулахад бэлгийн харилцаанд орсон бүлгийн 7.7% нь сайн, 47.7% нь дунд, 44.6% нь муу мэдлэгтэй байсан бол бэлгийн харилцаанд ороогүй бүлэг нь 60.2% нь хангалтгүй түвшний мэдлэгтэй байв (p=0.001). Судалгаанд оролцогчдын 56.1% нь эцэг эхтэйгээ НҮЭМ-н талаар ярилцдаггүй байна. ЕБС-д суралцаж байхдаа үзсэн НҮЭМ-н хичээл нь 50.9%д өнөөгийн амьдралд нь хангалтгүй мэдлэг болсон гэж хариулжээ. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт нь залуусын дунд 77.6% нь их байна гэж хариулсан. Дүгнэлт: Эрэгтэй оюутнуудын ГБТ болон орчин үеийн ЖСА-н талаарх мэдлэг хангалтгүй байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Амарсайхан, Л.Хоролсүрэн, Ж.Мядагмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
