Инсулин эмчилгээний үр дүн ба аюулгүй байдлыг судалсан нь

Зохиогчид

  • Б.Баярцэцэг АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • С.Сайнбилэг АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ш.Мөнгөнчимэг Чингэлтэй ЭМТ Зохиогч
  • Д.Болормаа Хан-Уул ЭМТ Зохиогч
  • Д.Даваадулам Баянзүрх ЭМТ Зохиогч
  • Ж.Сувд АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Х.Алтайсайхан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин, Гипогликеми, Глюкозын хяналт

Хураангуй

Үндэслэл: Инсулин дааврыг нээснээс хойш 100 жилийн түүхэн хугацаанд түүний үр дүн, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор инсулины төрөл, хэлбэр, тарих арга техник жилээс жилд сайжирсаар байна. Манай орны хувьд инсулин эмчилгээний үр дүн, аюулгүй байдлын талаар хараахан судлаагүй байна. Материал, арга зүй: Судалгааг нэг-агшингийн загвараар Улаанбаатар хотын 3 дүүргийн Дотоод шүүрлийн эмчийн хяналтанд буй инсулин хэрэглэдэг нийт 262 Чихрийн шижин (ЧШ)-тэй хүмүүсийг хамруулсан. Асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 47.3% (n=124) нь эрэгтэй, дундаж нас 52.4±12.9 байв. Нийт ЧШ-тэй хүмүүсийн 78.2% (n=205) нь хүний-рекомбинант, харин 21.8% (n=54) нь аналог инсулин хэрэглэж байна. Хүний инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл их байна (p<0.05). ЧШ-тэй хүмүүсийн 30.5% (n=80)-д инсулин эмчилгээтэй холбоотой гипогликеми илэрсэн байна. Регрессийн шинжилгээний дүнгээс харахад гипогликемид орох эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчин зүйлст глюкозын хэт хэлбэлзэл, инсулины хоногийн тун орж байна. Дүгнэлт: Инсулин эмчилгээний үр дүн нь түүний хэлбэрээс хамааралтай буюу аналог инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозын хэлбэлзэл бага байна. Глюкозын хяналт муу байх нь гипогликемийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сайнбилэг, Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл