Зэлэн зангуу болон талын бираагийн чихрийн шижин хэв шинж 2 төст загварын глюкоз, өөх тосны хэмжээнд үзүүлэх нөлөө

Зохиогчид

  • Б.Болормаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Wang Huan Өвөр Монголын Үндэстэний Их Сургууль Зохиогч
  • Г.Гиймаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Б.Азжаргал Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Л.Номин-Эрдэнэ Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ж.Байгалмаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч
  • П.Молор-Эрдэнэ Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Thlaspi arvense, Tribulus terrestris, type 2 diabetes model

Хураангуй

Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эмийн ургамлыг эмийн чихрийн шижин өвчнийг анагаах жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж ирсэн. Уламжлалт анагаах ухаанд зэлэн зангуу (Tribulus terrestris L.) болон Талын бирааг (Thlaspi arvense L.) ургамлыг бөөрний өвчний эмчилгээнд голлон хэрэглэдэг боловч чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг жор найрлагын бүрэлдэхүүнд оруулан хэрэглэж иржээ. Бид энэ удаагийн судалгаандаа Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бираагийн үрийн туршилтын амьтанд үүсгэсэн чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2) төст загварын өлөн үеийн глюкоз болон өөх тосны үзүүлэлтүүдийн хэмжээнд үзүүлэх нөлөөг судлах зорилго тавьлаа. Аргачлал: ЧШХШ2 төст загварыг үүсгэхдээ харханд өөх тосны өндөр агууламжтай тэжээлийг өгч, стрептозотоцинийг бага тунгаар тарих замаар үүсгэсэн. Эмүүдийг 14 хоногийн турш ходоодонд хаймсуураар өгсөн. Эмийг өгөхийн өмнө, өгснөөс хойш 10 болон 14 хоногийн дараа өлөн үеийн глюкоз, 14 хоногийн дараа ийлдсийн триглицерид, нийт холестерин, их нягтралтай липопротейн, бага нягтралтай липопротейний хэмжээг тодорхойлсон. Үр дүн: Зэлэн зангуу болон Талын бираагийн үр ЧШХШ2 төст загварын өлөн үеийн глюкозын хэмжээг статитистикийн үнэн магадлалтайгаар бууруулсан (p<0.05). Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын цусны ийлдсийн нийт холестерин, триглицерид, бага нягтралтай липопротейний хэмжээг статистикийн үнэн магадлалтайгаар бууруулж (p<0.05), их нягтралтай липопротейний хэмжээг нэмэгдүүлсэн бол Талын бираагийн үр өөх тосны хэмжээнд илэрхий нөлөө үзүүлээгүй байна. Дүгнэлт: Монгол оронд ургадаг Зэлэн зангуу болон Талын бирааг ургамлуудын үр ЧШХШ2 төст загварт өлөн үеийн глюкозын хэмжээг бууруулах нөлөөтэй байна. Зэлэн зангууны үр ЧШХШ2 төст загварын өөх тосны зохицуулгын алдагдлыг багасгах нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Молор-Эрдэнэ

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл