Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 полиморфизм, МХЛ уургийн түвшин хоорондын хамаарлыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Генотип, Аллель, МХЛ уураг rs11003125 полиморфизмХураангуй
Дэлхийн астмын удирдлагын төв (GINA) дотоод, гадаад шалтгааны улмаас гуурсан хоолойн мэдрэг чанар өөрчлөгдөн, хэт мэдрэгшлийн хариу урвалын дүнд үүсэх амьсгалын замын архаг үрэвслийг гуурсан хоолойн багтраа гэж тодорхойлсон.1 Харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs11003125 полиморфизмын генотип, аллелийг ийлдсийн МХЛ уургийн түвшинг харьцуулан судлахад MBL2 генийн rs11003125 полиморфизмын генотип GG (261 х.н), GC (261+239+22 х.н) CC (239+22 х.н) урттай, MBL2 генийн rs11003125 полиморфизмын эрсдэлт генотип GC-CC харьцангуй эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулахад гуурсан хоолойн багтраатай тохиолдлын бүлэгт 9.8% их, эрсдэлт аллель С 5.6% их, тохиолдол-хяналтын бүлгийн GG, GC, CC генотиптэй хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундажийг тодорхойлон, ялгаатай байдлыг үнэлэхэд ач холбогдлын 0.05 түвшинд GG, GC генотиптэй хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн хэмжээ ач холбогдол бүхий (p≤0.0001) ялгаатай тодорхойлогдсон.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Алтаншагай, С.Мөнхбаярлах, Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
