Булцуут цэцэг (Helianthus tuberosus L.) ургамлын зарим химийн судалгааны үр дүн

Зохиогчид

  • Л.Номин-Эрдэнэ АШУҮИС-МАУОУС Зохиогч
  • Г.Гиймаа АШУҮИС-МАУОУС Зохиогч
  • Э.Цэнгүүнбилэг АШУҮИС-МАУОУС Зохиогч
  • О.Ариунаа УХЭШХүрээлэн Зохиогч
  • Ж.Байгалмаа АШУҮИС-МАУОУС Зохиогч

Түлхүүр үг:

Булцуут цэцэг ургамал, Фенолт нэгдэл, Инулин, Ургамлын дээж

Хураангуй

Аливаа эмийн ургамлууд нь хүн төрөлхтөнд өвчингүй эрүүл амьдрахад тусалдаг байгалийн бэлэг юм. Булцуут цэцэг (Helianthus tuberosus L.) ургамал нь хойд америкаас гаралтай, наран цэцгийн овогт хамаарах олон наст ургамал бөгөөд сүүлийн жилүүдэд манай оронд тарималжуулан ургуулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Олон улсад хийгдсэн фитохимийн судалгаануудад булцуут цэцэг ургамалд фенолт нэгдэл, уураг, флавоноидууд, кумарин, ханаагүй өөхний хүчлүүд, амин хүчил болон зүрхний гликозид зэрэг олон биологийн идэвхит бодисууд агуулагддаг талаар дурьджээ. Бид энэхүү судалгаандаа тус ургамлын газрын дээд болон доод хэсэгт агуулагдах нийлбэр фенолт нэгдлийн агууламжийг Фолин-Чиокальтын аргыг ашиглан галлын хүчилд шилжүүлснээр тооцоолж тодорхойлсон бол фенол-хүхрийн хүчлийн аргыг ашиглан инулины агууламжийг фруктозд шилжүүлэн SHIMADZU, UVmini-1240 спектрометрийн багаж ашиглан тодорхойллоо. Бидний судалгааны үр дүнгээр булцуут цэцэг ургамлын булцуунд агуулагдах нийлбэр фенолт нэгдлийн агууламж 2.76±0.05 мг (галлын хүчилд шилжүүлснээр) ба нийлбэр инулины хэмжээ нь 67.22±0.05% байсан бол газрын дээд хэсэгт агуулагдах нийлбэр инулины хэмжээ 30.0±0.05%, нийлбэр фенолт нэгдэл 1.25±0.01 мг (галлын хүчилд шилжүүлснээр) байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл