Ацетилхолины рецепторын эсрэг бие илэрсэн Миастени Грависын сэрээ булчирхайн өөрчлөлтийг судалсан нь
Түлхүүр үг:
Мэдрэл булчингийн эмгэг, Серологийн шинжилгээ, Сэрээ булчирхайн томрол, ТимомаХураангуй
Үндэслэл: Миастений гравис (МГ)-тай үйлчлүүлэгчдэд ацетилхолины рецепторын эсрэг бие (AChR-ab), сэрээ булчирхайн өөрчлөлтийг илрүүлснээр, мэс засал эмчилгээг шийдвэрлэж тавиланг сайжруулах давуу талтай. Зорилго: МГ-ийн серологийн шинжилгээ ба сэрээ булчирхайн өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судлах. Материал, арга зүй: 2015-2020 оны хооронд Улаанбаатар хотын 18-с дээш насны МГ-ын онош батлагдсан 30 тохиолдлыг хамруулан ретроспектив судалгаа хийсэн ба AChR-ab эерэг болон сөрөг 14 үйлчлүүлэгчдийн сэрээ булчирхайн Компьютер томограф (КТ)-ийн шинжилгээнд дүгнэлт хийв. Үр дүн: Серологийн шинжилгээгээр 85.7% (n=12) нь AChR-ab эерэг, 14.3% (n=2) нь AChR-ab сөрөг байв. КТ-ийн шинжилгээгээр сэрээ булчирхайн өөрчлөлт илэрсэн оролцогчдын 87.5% AChR-ab эерэг байна. Мөн нийт үйлчлүүлэгчдийн 16.7%-д тимома илэрсэн. Дүгнэлт: МГ-тай хүмүүсийн 85.7% нь AChR-ab (+) буюу серологи эерэг хэлбэр давамгайлж байна. Серологи эерэг МГ-тай хүмүүсийн 58% нь сэрээ булчирхайн өөрчлөлттэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Мөнхбаяр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
