Ахмад настны сэтгэл зүйн өөрчлөлтийг ирүүлэх судалгаа

Зохиогчид

  • О.Мөнхөө АШУҮИС-н ГАА дахь салбар АУС Зохиогч
  • Г.Ганболор АШУҮИС-н ГАА дахь салбар АУС Зохиогч
  • Ж.Одонтуяа АШУҮИС-н ГАА дахь салбар АУС Зохиогч
  • О.Мөнхжаргал АШУҮИС-н ГАА дахь салбар АУС Зохиогч

Түлхүүр үг:

Насжилт, Стресс, Сэтгэл түгшилт, Сэтгэл гутрал

Хураангуй

Настны сэтгэл санаа, сэтгэхүйн өөрчлөлт нь өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Настан гэдэгт 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүнийг тооцно. Насны өөрчлөлтөөс гадна 50-аас дээш настангуудад элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх,ажилгүй суух зэргээс бий болох сэтгэлийн зовиур,нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ахимаг насныхан бол газрын доорхи баялаг алтнаас ч үнэтэй капитал юм. Учир нь ажил мэргэжлийн хувьд жигдэрсэн, их зүйлийг үзээд туулчихсан, маш их сэтгэлийн хаттай, ноён нуруутай, аль нэгэн мэргэжлийг сонгож ажилласан хүмүүсийн хувьд бол тухайн албан газар, салбарынхаа бүх ажлыг мэддэг, асар их ажлын туршлагатай хүн. Настангуудад стресс хамгийн түгээмэл илэрдэг. Энэ нь нойргүйдэл,архаг ядаргаа зэргээс үүдэлтэй бөгөөд цаашид тархины цусан хангамжийн дутагдалд орж даралт,зүрх судасны өвчин үүсгэх өндөр магадлалтай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ганболор

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл