Амиа хорлож эндсэн тохиолдлуудын стресс зохицуулгын HPA тэнхлэг эрхтнүүдийн бүтэц зүйн өөрчлөлтийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Ариунзул ШШҮХ, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар Зохиогч
  • Ж.Эрдэнэбулган МУИС Хууль зүйн сургууль Зохиогч
  • М.Цэрэнбат АШУҮИС, БАС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч
  • Х.Батбаяр АШУҮИС, БАС, Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Кортизол, Дасан зохицох хам шинж, Амиа хорлолт

Хураангуй

Стрессийн байдалд бие мах бодь дасан зохицох үйлийг мэдрэл дотоод шүүрлийн тэнхлэг эрхтэн болох гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхай зохицуулдаг. Хэт цочмог стресс, эсвэл архаг байнга давтагдах стресс хүний дасан зохицох механизм туйлдахад хүргэдэг. Дасан зохицох механизм туйлдсан үед HPA тэнхлэгийн эрхтнүүдэд, тухайлбал стрессийн даавар гэгдэх кортизол даавар ялгаруулах бөөрний дээд булчирхайд бүтэц-үйлийн гүн өөрчлөлт үүсдэг. Мөн дасан зохицох механизм туйлдсан үед хүн сэтгэц, зан төрхийн өөрчлөлтөд орж амиа хорлох сэдэл, оролдлого, үйлдэл хийдэг.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Цэрэнбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл