“Анатоми-1” хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнгийн судалгаа
Түлхүүр үг:
Хосолсон сургалт, Шалгалтын үнэлгээ, Амжилт чанар, Цахим сургалтХураангуй
Суурь боловсролын зарим хичээлийн танхимын болон цахим сургалтын үнэлгээ, чанарын үзүүлэлтүүд хэрхэн дүйж байгаад дүн шинжилгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон төгсөлтийн өмнөх, дараах бүх сургалтыг чанаржуулах гол үндэс нь бодит үзүүлэн дээрх сургалт байдаг. Бид Анагаахын Суурь Боловсролын 1-р дамжааны оюутнуудын Анатоми-1 хичээлийн цахим сургалтын явц ба үр дүнг харьцуулан судлалаа. Судалгааг ретроспектив загвараар АСБ-ын 1-р дамжааны оюутны танхим болон цахим сургалтын явцын дүн, шүүлэг, шалгалтын дүнгийн амжилт чанарын үнэлгээ, цахим сургалтын талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Танхимын сургалтын явцын дундаж дүнгээс цахим сургалтын явцын дундаж дүн статистик үнэн магадтай (p<0.001) ихэссэн байлаа. Мөн Анатоми-1 хичээлийн явц, шүүлэг, шалгалтын дараах сурлагын амжилт чанарыг харьцуулж үзэхэд 1-р улирлын хичээлийн шүүлэг, шалгалтын дараа сурлагын амжилт чанар нь буурсан үзүүлэлттэй байлаа. Санал асуулгын дүнг нэгтгэхэд: цахим сургалтын дадлагын болон видео хичээл ойлгомжтой гэж 87.7% нь 4,5 оноог өгсөн байна. Видео хичээл болон realtime хичээлүүдийг хамтад нь оруулах нь илүү үр дүнтэй гэж 88.8% нь 4, 5 гэсэн оноог өгчээ. Оюутны 42% (248) нь гар утаснаас, 49 % (284) нь зөөврийн компьютер ашиглан хичээлдээ оролцож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Нандин, Д.Нямсүрэндэжид, О.Эрдэнэзаяа, Д.Нямдорж, Н.Шижир, Б.Журамт, С.Энэбиш, Д.Амгаланбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
