Ховор тохиолдох арьсны хорт хавдар дерматофибросаркома протуберанс / Эмнэлзүйн тохиолдол /
Түлхүүр үг:
Арьсны холбогч эдийн хавдар, Ээрүүл эсийн хавдар, Арьсны эдийн шинжилгээ, Иммуногистохимийн шинжилгээ, Mohs мэс засалХураангуй
Дерматофибросаркома протуберанс (DFSP) нь ховор тохиолдох арьсны холбогч эдийн хортой хавдар юм. DFSP нь эмнэлзүйд арьсны өнгөтэй эсвэл улаан хүрэн өнгийн гүвдрүүт тууралтаар илэрдэг ба аажим томрон зангилаа үүсдэг. Хэдий DFSP нь холын эрхтэнд ховор үсэрхийлдэг ч ойрын эрхтний үсэрхийлэл өндөртэй хорт хавдар. Уг хавдар нь эмнэлзүйгээрээ арьсны бусад холбогч эдийн өвчнүүдтэй төстэй илэрдэг тул арьсны эмгэг эдийн болон иммуногистохимийн шинжилгээгээр оношлох шаардлагатай байдаг ба эмчилгээ хийгдэхгүй цаг алдах нь хэсэг газарт үсэрхийлэх хүндрэл үүсгэдэг. Олон улсад DFSP-ын төгс эмчилгээнд Mohs мэс заслын аргыг өргөн ашиглаж байна. Бид арьс судлалын практикт оношлогдож мэс засал эмчилгээ амжилттай хийгдсэн DFSP–ын анхны тохиолдлыг танилцуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
