Эрүүний ясны эдгэрлийг Ялтас эсээр баялаг сийвэн ашиглаж судалсан нь

Зохиогчид

  • Б.Батбаяр АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • М.Мишээл АШУҮИС, НАСС, Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Агт араа, Аутолог, PRP, Гистологи

Хураангуй

Манай улсад хүний шүд авсны дараах ормын гистологи өөрчлөлтийг судалсан маш цөөхөн судалгааны ажил байдаг. Хүн төрөлхтний хөгжлийн явцад гавлын яс хэмжээгээрээ томорч эрүү хоншоорын яс жижгэрсэнтэй холбоотойгоор Агт араа шүд саатдаг болсон юм. Нийт саатсан агт араа шүдний 90%-д нь түүний эх үүсвэр түүшин ясанд би болсон байдаг боловч түүнээс 33%-д нь аль нэг агт араа шүд заавал бүтэн болон хагас хэлбэрээр саатсан байдаг байна.1 Ялтас эсээр баялаг сийвэнг шүдний оромд хийснээр өсөлтийн гормонууд нь ясны нөхөн төлжих үйл явцыг илүү түргэсгэх боломжтой эсэхийг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Арга аргачлал: Нийт 30 хүний 60 шүдийг авч рентген зураг болон эмнэл зүйн аргаар судлав.2 Үр дүн: Рентген зураг авч үзэх үед ялтас эсээр баялаг сийвэн хийсэн талын шүдний ором илүү түргэн ясжиж байв [P<0.001]. Эхний сар [P< 0.004], хоёрдох сард [P<0.001] ялтас эсээр баялаг сийвэн хийсэн талын, эдгэрэлт хурдан явагдаж буй үр дүн батлагдлаа. Дүгнэлт: Ялтас эсээр баялаг сийвэнг ашиглан шүдний ормын сөнөрлийн үеийг алгасаж шууд нөхөн төлжилтийн үед шилжих боломжтой бөгөөд энэ нь түүшин ясны эдгэрэлтийг түргэсгэдэг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мишээл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл