Эрүүл мэндийн салбарын дэд бүтцийг сайжруулах нь

Зохиогчид

  • С.Канненберг ХБНГУ-ын Хамбургийн ИС, Био-инженерчлэлийн тэнхим Зохиогч
  • Ц.Мягмарнаран ХБНГУ-ын Хамбургийн ИС, Био-инженерчлэлийн тэнхим Зохиогч
  • Ф.Юүберль ХБНГУ-ын Хамбургийн ИС, Био-инженерчлэлийн тэнхим Зохиогч
  • Д.Мөнхбаатар ХБНГУ-ын Хамбургийн ИС, Био-инженерчлэлийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн технологи, Чанарын удирдлга, Эрсдлийн удирдлага, Техник үйлчилгээ

Хураангуй

Монгол улсад хоёрдогч буюу өмнө нь өөр улсад ашиглаж байсан, мөн олон жил ашигласан эмнэлгийн тоног төхөөрөмжүүд одоог хүртэл ашиглагдсаар байна. ЭМЯ-ны төсөл хөтөлбөрүүд, Азийн Хөгжлийн Банк, ДЭМБ-ын Монгол дах яаралтай үеийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн эрүүл ахуйн төсөл зэрэг нь орчин үеийн эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгаа билээ. Гэсэн хэдий ч орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг тухайлбал компьютер томографи, соронзон резонанст томографийг ашиглах туршлага дутуу байх, үйл ажиллагааны горимыг зөрчих, тоног төхөөрмжийн эвдрэл гэмтлүүд улсын болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд түгээмэл байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн 20 жилийн хөгжлийн чиг хандлагаас харахад орчны болон дэд бүтцийн өөрчлөлтөнд тэсвэртэй программ хангамжтай,туйлын мэдрэг чанар өндөртэй, амархан гэмтдэг эд анги, бүрэлдэхүүн хэсгээс тогтсон эмнэлгийн тоног төхөөрөмжүүд ихээхэн ашиглагдаж байна. Эмнэлгийн технологийн гэмтлийг илрүүлж чадахгүй байх, ашиглалтын горимын шаардлагыг хангаж ажиллахгүй байх зэрэг нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрмжийн хөрөнгө оруулалт нь хөрөнгө дэмий үрэгдсэн ажил болгон хувиргаж байна. Цахилгаан хангамж, усан хангамжийн хяналт нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагаа, чанарыг дээшлүүлэх болон дэд бүтцийг тогтворжуулах гол хүчин зүйл юм. Өндөр хүчдэл, гүйдлээс шалтгаалсан тоног төхөөрөмжийн гэмтлээс гадна үйл ажиллагаа, аюулгүй байдлаас шалтгаалсан гэмтлүүдийг засварлах асуудал тулгарч байна. Чанарын болон эрсдлийн удирдлага нь тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, тохиргоог хангах учир эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлж чадна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл